Ангилал: Үзэсгэлэн

МУЭ-ийн гишүүн зураач, Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булганы “Цөвүүн цагийн 99” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 18-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна.

Blue moon арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байгаа билээ.

976 галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна.Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчдийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх юм.

Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас санаачлан нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр Bluemoon арт галерейтай хамтран “СЭТГЭЛ ТАТАМ УЛААНБААТАР” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн 2013 оны 11–р сарын 8-ны өдөр 18 цагаас нээгдэнэ. Уг үзэсгэлэнд тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан шинэ бүтээлүүд юм.

Г.Эрдэнэтуяа /“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга/, С.Бадамханд /“Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин/ нарын хамтарсан “ЕРТӨНЦИЙН ӨНГӨ” гэрэл зургийн үзэсгэлэн Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж уран бүтээлээ үзэгчдэд толилуулах гэж байна.