Ангилал: Үзэсгэлэн

Монголын дүрслэх урлагийн салбарт “Glamour Art Gallery” гэх шинэ галерей нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны үзэслэн нэгдүгээр сарын 16-нд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын хамтарсан “Он цагийн дурсамж” үзэсгэлэнгээр өөрсдийн үүдээ нээсэн билээ.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач Д.Гунгаа, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт барималч А. Өлзийбаатар, М. Баярмагнай, Д.Халиун нарын хамтарсан “Дөрвөн бэрх” хэмээх үзэсгэлэнгээр Монголын Урчуудын Эвлэлийн Хороо шинэхэн засагдсан үзэсгэлэнгийн танхимаа нээж байна.

Орд бүр өөрийн гэсэн онцлогтой. Түүнийг цэцгээр илэрхийлсэны үзэсгэлэн гарах гэж байна. Тодруулбал зураач Э.Мягмардорж энэ сарын 18-ны өдөр өөрийн анхны бие даасан үзэсгэлэнгээ “13 орд – 13 цэцэгс” нэртэйгээр гаргах гэж байна. 13 ордны 13 цуврал цэцгсийн бүтээлийг дэлгэх энэхүү үзэсгэлэн Bluemoon art gallery-д гарах юм.

Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзий “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейд өчигдөр буюу 2 сарын 4-ны өдөо нээлээ. Тэрээр Монгол орноор аялан, 25 мянган км зам туулж, үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястны онцлог, нүд алдам тал, хэрэм цав, ховор амьтан, ургамал зэрэг Монгол бахархлыг дурандаа буулгажээ.

Гэрэл зурагчин, аялагч Г.ГАН-ӨЛЗИЙ-ийн “ХӨХ ТЭНГЭРИЙН ОРНООР” хэмээх нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.02.03-06-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.

“Маршал” уран зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Монументал Урлагийн Үндэсний Нийгэмлэг хамтран “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг хоёрдугаар сарын 3-нд буюу Билгийн тооллын шинийн 4-ний 15:00 цагт зохион байгуулахаар болжээ. Энэ нь морин жилийн анхны үзэсгэлэн болж байгаагаа онцлог юм.

Гэрэл зурагчин Б.БАЯР-ын “МИНИЙ СЭТГЭГДЭЛ” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.01.16-19-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Тэрээр өсвөр залуу насандаа нийтийн явган аяллын идэвхитнээс эхлэн байгалын гоо сайханд татагдан гэрэл зургийн урлагт эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

Тэрбээр 1988 онд Болгарын Софи хотын “Уран зургийн академи”-д профессор Петер Чуклевийн урланд суралцаж төгссөн аж. Харин ирэх хавар Г.Болдбаяр тус сургуульдаа дахин зураасан зургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар Болгар улсыг зорих гэж байгаа ажээ.