Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэн маргааш 16.00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна.
Ангилал: Үзэсгэлэн
976 галерей долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
“Blue moon” арт галерейд Гандантэгчинлэн хийдээс анх удаа “Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний эрх чөлөөний 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “Монголын сайхан орон” сэдэвт уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа билээ. Уг үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн уран бүтээлчид Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Моринд хайртай, Монгол түмэндээ зориулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул зураач Ч.Дорждэрэмийн “Монгол төрх” хэмээх үзэсгэлэн “Blue Moon art gallery”-д нээлтээ хийлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол орны үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг сонин содон өнцгөөс фото зургийн хальснаа буулгасан агшин, мөн өнгө будгийн хослолоор байгалийн сайхныг урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх “Монголын сайхан орон” үзэсгэлэн нээлтээ хийх юм.
Уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Б.Хишигсүрэн, Д.Отгонсүрэн нарын хамтарсан “ТӨГС ЗОХИЦОЛ – Уламжлал ба орчин үе” үзэсгэлэн энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийх гэж байна.
Б.Түвшин 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг амжилттай суралцаж төгссөн. Үүнээс хойш уран бүтээлээ тасралтгүй хийж байгаа зураач билээ
Зураач Б.Түвшингийн “Эрхэмсэг” хэмээх уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 6 сарын 25-аас эхлэн 7 сарын 5-ыг дуустал “Blue moon” арт галлерейд дэлгэгдэх гэж байна.
5 сарын 17-нд “Цагаандариум” Арт Галлерейд МУЭ-ийн шагналт зураач, багш Д.Булгантуяагийн “Нээлттэй урлан 2” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ.
