Ангилал: Үзэсгэлэн

Монголын дүрслэх урлаг шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээр өдрөөс өдөрт өргөжин тэлж, байгаа юм. Үүний нэг тод илрэл бол өнгөрсөн амралтын өдөр “Цагаандариум” арт галерейд ХБНГУ-ын Веслинг хотын урлагийн холбооны шагналт зураач Цэндийн Ган-Эрдэнэ, ХБНГУ-ын Д.Конвиарцын нэрэмжит шагналт Зураач Цэгмэдийн Цаца нарын хамтарсан уран бүтээлийн шинэ үзэсгэлэн нээлтээ хийлээ.

“Blue moon” art gallery-н дэргэдэх “Аялагч зураачдын клуб”-ын санаачлагаар клубын уран бүтээлчид 2013.07.20-08.06-ны хооронд эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялан 60 орчим бүтээлийн арвин их олзтойгоор анхны үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна.

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Д.Түвдэндорж, Н.Одонбаяр нар “Гал голомт” хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Зураачдын “Гал голомт” үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу есдүгээр сарын 13-ны өдрийн 17.00 цагаас “Маршал арт” галерейд болох юм.

Өчигдөр 2013 оны 9 сарын 5-нд нээлтээ хийсэн “Шогшоо Аялал” нэртэй эртний Монголын сүм хийдийн этүдний үзэсгэлэн “Blue Moon” арт галлерэйд үргэлжилж байна. Уг үзэсгэлэнг “Blue Moon” арт галлерэйд болон “Шогшоо ” арт групп хамтран зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт маршрут гарган тус маршрутаар зураачид аялан сүм хийдүүдийг зурсан юм.

Монголын шилдэг арт директоруудын нэг Зураач, Гэрэл зурагчин, ХААИС-ын багш, “DUAL ZET” студийн арт директор Э.Батзаяагийн уран бүтээлийн “Мэдэрхүйд” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-нд буюу өнөөдөр нээлтээ хийх аж.

Анх 1994 онд Японд суралцахаар явсан. Японд очсоноосоо хойш 96 оноос эхлэн зурж бичиж эхэлсэн. Японы нэртэй тосон будгийн зураачийн урланд суралцсан бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхитэй уран бүтээлээ хийж байгаа.