Рок попын өнгөт үрэл хэмээгддэг “Киви” хамтлагийн царайлаг, нуруулаг сайхан бүсгүйчүүд үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Хатуу зантай продюссерийнхээ “ачаар” өдийг хүртэл гэр бүлтэй болж амжаагүй яваа гурван бүсгүйг хөрөнгө чинээтэй, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нэр холбох нь элбэг. Үнэтэй машин хөлөглөж, тансаг хэрэглээгээрээ олныг алмайруулдаг сайхан бүсгүйчүүд ч өөрсдийгөө өнөө хэр нь ганц бие яваа гэдгийг ам нээх бүртээ баталдаг байсан цаг саяхан.
Ангилал: Оддын амьдрал
Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүй болох “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан хүүхнүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн царайлаг бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг.
“Эрхэм элч” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн ханьтайгаа их л сонин учралаар танилцсан гэдэг. “Эмч эхнэртэй болно” гэсэн битүүхэн хүсэлдээ хөтлөгдөн Анагаахын сургуулиар хэсүүчилдэг байсан тэрбээр олон ч охидын араас нүд унагаж. Гэвч сэтгэлд нь таарах хүн олдоогүй болохоор энэ мөрөөдөл нь бүтэхгүй гэж бодоод больжээ. Харин нэг л өдөр сургуулийнх нь коридорт хими, биологийн ангийн оюутан охид зогсч байхтай таарснаар мөнөөх унтарсан мөрөөдөл нь сэргэжээ. Цагаан халаад өмссөн гоолиг охидын дундаас ирээдүйн ханиа олж харсан С.Лхагвасүрэн номын санд суух тун ч дуртай болсон юм байх.
Амаржаад удаагүй боловч ажилдаа эргэн орж, телевизийн нэвтрүүлэг хөтөлж буй дуучин М.Нара шинэ жилийн гоёлын будалт хийдэг давхар ажилтай болжээ.…
Ц.Мянганбаярын отгон гэргий гэдгээрээ Топ моделиосоо илүү олонд танигдсан О.Пүрэвдулам долоо дахь охиныг нь төрүүлж өгөөд Мянгаатай нэг хэсэгтээ хамт амьдарч байсан ч одоо тус тусынхаа замыг хөөсөн билээ.
Цуутай гэр бүлээс гаралтай жүжигчин Б.Тамир урлагийн салбарт мэргэжилтнүүдээс болон үзэгчдээсээ онц үнэлгээ авч байгаа чадварлаг залуу. Гэвч хувийн амьдрал, тэр дундаа хайр дурлалын асуудлаар эцэг, эхийнхээ “чихийг багагүй халууцуулж” байгаа нэгэн.
Холливудад цуутай хүүхэн Ким Кардашьян үргүйдлээс ангижруулах эмчилгээ хийлгэж байгаа гэх яриа гарчээ. Охинтой болсноосоо хойш Канье Уэст тэр хоёр дахин хүүхэдтэй болохыг мөрөөдөж байгаа ч бүтэлгүйтсэн бололтой.
Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржид шүүхээс хоёр жилийн ял оноосон билээ. Харин нөхрөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг батлаж, нотлохоор эхнэр Т.Ариунаа нь хуулийн байгууллагаар багагүй хөөцөлдсөн ч ямар нэгэн амжилт олоогүй юм.
1965 оны 10-р сарын 2-нд Төв аймгийн Угтаалын САА-д гарсан түймрийн улмаас 13 оюутан нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Уг хэргийн улмаас нас барсан оюутнуудын дурсгалд зориулан “Халуун сэтгэл” хэмээх УСК хийгдэж байсан бөгөөд уг кинонд жүжигчин А.Ганчимэг бүрэн тайчсан байдаг. Энэ нь жүжигчин бүсгүйн хувьд анхны тайчсан эротик дүр гэдгийг хэлэх хүн байна. Ингээд жүжигчин А.Ганчимэгийн бүрэн тайчсан киноны хэсгээс авсан зургуудыг хүргэе.
