Ширэнгийн ой шиг ширвээ хар хөмсөгтэй дуучин Д.Намсрайноров сонсогчдыг уран бүтээлээрээ татахдаа гарамгай нэгэн гэж мэргэжил нэгт үеийнхэн нь ярьдаг юм билээ. Тэрбээр хамгийн сүүлд “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” хэмээн “Дурлан дурлан хайрламаар” дууг дуулж “Сэрэл хөдөлгөдөг дуучин” гэсэн сэтэрийг аль хэдийнэ зүүгээд амжсан билээ. Мөн тус дуунд “Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа” хэмээх мөрт ч байдаг бөгөөд үүнээс болж сүүлийн үед шашны дэлгүүрүүдэд зарагддаг ганга өвсний борлуулалт нэмэгдсэн гэх хошигнол гарчээ.
Ангилал: Оддын амьдрал
Үндсэрхэг үзэл, омголон зан төрхөөрөө рок попын ертөнцөд бараг л “дархлагдсан” гэмээр аашилдаг дуучин С.Амармандах “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгтээ дэндүү их хайртай гэнэ. “Хар сарнай” хамтлагийнхаа цөс хөөргөм доргио дуунуудаар охид залуусыг хэсэгтээ л байлдан дагуулж явсан мань эр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа ийн дурьджээ.
“Би залуу нас, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан байж урлагт зүтгэсэн 20 жилийнхээ босгон дээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг тухайн үеийн Соёлын яамны сайдаас авч байлаа. Анхандаа итгэж өгөхгүй, сайдын ширээг тойрч зугтсан ч “Түмэн олон минь надад итгэж өгсөн шагналыг авах нь зүйтэй” гэж шийдээд албан ёсоор гардсан даа.
Алдарт дуучин Ricky Martin авто ослоор нас барсан тухай эмгэнэлтэй мэдээг гадаадын хэвлэл мэдээллээр цацаж эхэллээ. Тэрээр 1970 онд төрсөн бөгөөд олон сайхан хит уран бүтээлүүдийг сонсогч бидэнд хүргэсэн билээ. Тэрээр Өнгөрсөн бямба гарагт осолд орсон бөгөөд машиндаа 4 үүлээ явсан байна.
“ӨДРИЙН шуудан” сонины өчигдөрийн дугаарт манай нэг залуу мисс ярилцлага өгчээ. Монголын загвар өмсөлт, мисс шалгаруулалтын олон тэмцээний тэргүүн болон дэд шагналыг хуу хамаад зогсохгүй гадаадад болсон олон олон миссийн тэмцээний “Q miss”, “F miss”, “Z miss” гэх мэт тэргүүн шахуу шагналуудын эзэн гэнэ. Азид бараг нэгд, дэлхийд бараг эхний тавд явдаг юм байх. Бахархмаар аа. Бахархам энэ үйл явдлыг сэтгэл сэргэн сэргэн уншиж суутал дөрвөн жилийн өмнө болсон нэг явдал санаанд оров.
Хошин урлагийн маск продакшны шинэ жилийн баяр саяхан болоод өнгөрсөн. Тэгвэл уг баяр дээр тус хамтлагийнхан оны шилдэгүүдээ шалгаруулжээ. Уг цэнгүүн дээр Маск порпакшны жүжигчин Алдар СТА цол тэмдэгээр энгэрээ мялааж магнай нь тэнийжээ.
“Маск” продакшны жүжигчин МУСТА П.Эрдэнэзаан жүжигчин болно хэмээн төдийлөн боддоггүй байжээ. Харин жүжигчин болох шийдвэрийг кино үзээд л гаргачихсан гэдэг. Энэ шийдвэр нь хүүхдийн дэврүүн хүсэл биш гол зорилго нь болж түүнийхээ төлөө эргэлт буцалтгүй зүтгэснээр өнөөгийн амжилтын эзэн болсон түүхтэй.
Universe best songs нэвтрүүлгээс төрөн гарсан амжилттай яваа дуучны нэг бол Ч.Цэлмүүн юм. Тэрээр уг тэмцээнд орсоноос хойш чамгүй олон уран бүтээл туурвихаас гадна хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан. Саяхан тэрээр хуримаа хийсэн бөгөөд үрийн зулаа үнэрлээд удаагүй байгаа билээ.
Сайхан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлдэг Леонардо Ди Каприо шинэ жилийн амралтаа залуухан загвар өмсөгч хүүхнүүдийн хамт Сен-Бартс арал дээр өнгөрөөжээ.
Нэг үе урлагийн ертөнцөд нэрээ мандуулж явсан дуучин Минжисор эх орондоо эргэн иржээ. Харийн хүнтэй суун харь орныг зорьсон түүнийг сайн муугаар бишгүйтэй л ярьсан. Харин тэрээр шинэ оны өмнөхөн өөрийн хувийн амьдралын талаар үнэнийг өгүүлсэн юм. Дуучин бүсгүй маань нөхөртэйгээ таарч тохирохгүйн улмаас харилцаагаа дуусагавар болгосон гэдгээ олон нийтээс нуусангүй.
10 жилийн дараах амьдралаа зургаан хүүхэдтэй, өнөр өтгөн айлын тэргүүнээр төсөөлдөг Макс продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр NTV…
