Ангилал: Оддын амьдрал

“Эх Дэлхийн Мисс” буюу Miss Earth 2014 тэмцээний 2014 оны 11 сарын 29-ны өдөр болж өнгөрсөн шалгаруулалтын ёслолд Монгол улсаа төлөөлөн оролцсон Идэрсайханы Төгсөө эцсийн шатны 8 гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвдлээ.

-За би хэрвээ дүн тавих бол 85 оноо буюу В гэсэн үнэлгээ өгнө. Тэгэхдээ улсын филармонид дөрвөн жил ажиллана гэдэг их том туршлага болж байгаа юм. Насаа маань өөрөө СУИС-ын эстрад дууны ангийг маш сайн дүнтэй төгссөн. Тэр ч утгаараа нүүр улайлгасангүй. Мэдээж анхных учраас сандрах, бага сага алдаа гаргах зүйл байгаа.

С.Жавхлангийн халамжит хайртай гэргий дуучин Г.Эрдэнэчимэг оёдлын цех ажиллуулахаар болж уртын болон ардын урлагийг хүмүүст заах их ажилд шамдан оржээ.

Тэрбээр цахим хуудаснаа “Уртын дуу болон бие биелгээ сурах хүсэлтэй хүмүүс хэр олон байдаг вэ? Санаа оноогоо хэлээрэй. Би судалгаа хийж байгаа юм шүү” гэж бичжээ.

МУСТА, жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “MARCO POLO” хэмээх олон ангит, түүхэн кинонд тоглох гол дүрийн жүжигчдийн нэгээр шалгаран, Аригбөхийн дүрийг бүтээж, Холливудын кинонд тоглосон анхны Монгол жүжигчин болсон талаархи баярт мэдээ бидний сонорыг мялаасан цаг саяхан. Тэгвэл чадварлаг жүжигчин маань ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Нью Йоркийн алдарт 1998 Broadway-д орших “AMC Loews” театрт болох “MARCO POLO” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд оролцох урилга хүлээн авч, улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхахаар Холливудыг зорилоо.

Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохиож байна

Энэ наадам нь дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой байдаг. Одоогоор наадамд оролцох загвар өмсөгчдийг гурван үе шаттай шалгаруулж байгаагаас 100 орчим загвар өмсөгч үлджээ. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулж хаалтын тоглолтод 40-50 модель оролцуулах төлөвлөгөөтэй байгаа аж. “Гоёл” наадамд оролцохоор “Америкаас дэлхийн супер модель Ирина Пантаева оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд ирэх сарын нэгний өдөр Монголд ирнэ” хэмээн дизайнеруудын холбооноос мэдээлжээ.

“Захиалгат инээд” entertainment, МҮОНТ-тэй хамтран телевизийн олон ангит кино бүтээсэн нь “Амьдрал тавтай морил”. Энэ киноны хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр “СУИС”-ийн жүжигчний ангид суралцаж байхдаа л уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “Эзэнгүй бөгж” УСК, “Хайрын рекорд” телевизийн олон ангит киноны туслах дүр, “Нэг хоёрын гурваа” УСК-ны гол дүрд, “Single ladies”, “Сүүлчийн шөнө” УСК-ны гол дүрд тус тус тоглосон туршлагатай өсөх ирээдүйтэй жүжигчин юм.

Ганбууш гэж нэрээрээ алдаршсан энэ эрхэм секс туризм, хүйс солих мэс заслаараа алдартай Тайланд улсад очиж маш өндөр өртөгөөр мэс засалд орж хатагтай Н.Ган-Од болоод тийм ч удаагүй байгаа билээ. Тэрээр эмэгтэй хүн болох мэс засал амжилттай хийлгэсэн гэдгээрээ монголдоо л анхдагч.

Загвар өмсөгч бүсгүйчүүдийг баян хүнтэй гэрлэж, сайхан амьдралыг хялбар аргаар олдог гэдэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Үүнд эгдүүцсэн загвар өмсөгч Амгаа цахим хуудаснаа ингэж бичжээ.

Ард түмэндээ шинэ санаа, шинэлэг зүйлсээр бэлэг барих дуртай уран бүтээлч бол гавьяат жүжигчин Б.Сарантуяа юм. Тэрбээр сонсогчдодоо шинэ жилийн дуун бэлэг барихаар уран бүтээлээ туурвиад завгүй яваа ажээ.