Ангилал: Оддын амьдрал

Азийн топ модель, Манжуурын мисс, “Мисс Монголиа-2010″ тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд яг одоогоор Английн нийслэл Лондон хотноо урьдчилсан шалгаруулалт явагдаж байгаа юм. Орон бүрээс шалгарсан гоо бүсгүйчүүдийн танилцуулга, зэргийг www.ranker.com сайтан дээр байрлуулж, үзэгч дэмжигчдээс санал авч байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол улсаа төлөөлж оролцож байгаа мисс Т.Батцэцэг санал авсан байдлаараа өрсөлдөгчдөөсөө хол илүү түрүүлж байна. Хоёр хоногийн өмнө Унгарын мисс Эдина Кулчар дэмжигчдийнхээ тоогоор өнгөлж байсан бол өдгөө манай мисс Т.Батцэцэг 15 мянган гаруй хүний саналаар тэргүүлж эхэлжээ.

Их театрын түүхт тайзнаа Монголын алтан гургалдайнуудын гала концерт тавигдлаа. Энэ гала концерт нь Монгол-Оросын соёлын хамтын ажиллагааны хүрээнд тавигдаж буй юм.

Энэ концертод Монголын дуурийн шилдэг дуучид хүрэлцэн иржээ. Өнгөрсөн жил Марийнскийн, Их театрын болон Михайловскийн театрын дуучид Монголд айлчлан тоглосон билээ. Харин энэ удаа монголчууд хариу айлчлан тоглолоо.

Олон фэнүүдтэй Монголын эмэгтэй хамтлаг бол “Киви”. Исгэлэн жимс хэмээн өөрсдийгөө тодорхойлдог хамтлаг 2004 онд байгуулагдаж байсан билээ. Тэд нэг хэсэг хамтаараа уран бүтээлээ хийхгүй хэмээн шуугиан дэгдээсэн ч удалгүй шинэхэн дуугаа олны хүртээл болгосон. Өдгөө хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр ээж болохдоо бэлдээд уран бүтээлээсээ түр чөлөө авсан байгаа аж.

“Playboy Mongolia” сэтгүүлээс зохион явуулсан 2014 оны “Хамгийн халуухан 10 эмэгтэй”-г шалгаруулах интернет санал асуулгын дүнг дөнгөж сая танилцууллаа. Энэхүү санал хураалтад нийт 24224 хүн тандалт хийж, үүнээс 1579 хүн санал өгсөн байна.

Филиппин улсад “Miss Earth 2014” тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд И.Төгсөө оролцож байгаа билээ. Тэрээр “Мисс коктель дресс” төрөлд хоёрдугаар байрт орсон байна. Тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ сарын 29-нд болно.

Аси нэрээрээ ард түмэндээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөжээ.

Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Нохойн орон”, “Талын хот”-оороо Монголын түүхэнд төдийгүй дэлхийн киноны түүхэнд нэг хуудас нэмсэн билээ. Тэрээр Олон улсын кино наадмаас 23 шагнал авсан ч Монголдоо бол СТА ч болоогүй. “Бодлын хулгайч” киноны зохиолоороо Монголын “Academy awards”-ын шагнал хүртсэн билээ.

“ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус телевизийн нэвтрүүлгээс ажлын гараагаа эхэлсэн ч өдгөө драмын жүжиг, дэлгэцийн олон бүтээл туурвин уран бүтээлийнхээ шатаар амжилттай ахиж яваа.

Эх орноо төлөөлөн дэлхийн гоо үзэсгэлэнгийн тэмцээнд оролцох Т.Батцэцэг Их Британийн нийслэл Лондон хотыг зорилоо. “Дэлхийн мисс-2014” тэмцээн 24 өдрийн турш үргэлжилж “SOCIAL MEDIA AWARDS”-ын шагналын эзнийг тодруулах ажээ.