Ангилал: Оддын амьдрал

Эрчүүдтэй холбогдож элдэв хов живэнд ороод байдаггүй тус хамтлагийн гишүүд хувийн амьдралаа жигдрүүлэхээр шийдсэн. Хамтлагийн гишүүн Ану өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа сайгүй хамт гүйх болсон бол Анхмаагийн хувьд урт удаан хугацаанд үерхсэн Билэгжаргал гэх залуутайгаа хослон амьдарч үрийн зулай үнэрлэсэн.

Өмнөд Солонгосын Чежу арал дахь циркийн ахлагч Г.Баатархүүг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзлаа. Түүнийг эх нутагтаа ирэх үеэр нь циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Камертоны Ганаа өөрийн мэргэжлээ сэтгүүлчээр сольж, эхнэр хүүхдээ ч бас цуг сольсон нэгэн. Тэрээр “хайр гэдгийг одоо л амсаж байна” хэмээн ярих болсон дуучин залуу маань “Жигүүр Гранд” группын захирал Баттөрийн охинтой тоонот гэрт толгой холбоод нэг их удаагүй байгаа.

Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц энэ жил цоо шинэ өнгө төрхтэйгөөр эхэлсэн юм. Анхны зочиноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож, “Зоригдол” сэдвээр залуучууддаа лекц уншсаныг санаж байгаа байх.

Монголын рок попын тайзнаа анхлан “Гранд” хамтлагаар овоглон гарч ирж “Амьдрал”, “Гоо бүсгүй”, “Үргэлж хайрлана”, “Надаас чи” зэрэг олон сайхан дуугаараа дуунд дуртай дуучин түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дуучин В.Гантулга саяхан болсон нутгийн зөвлөлийнхөө уулзалт, тоглолтын тайзан дээр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ.

Монголын олон сайхан бүсгүйчүүдийн нэг бол УДЭТ-ын Жүжигчин Г.Отгонцэцэг. Тэрбээр анх тайзнаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш Чамайгаа алдмааргүй байна”,

“B Production” шинэ дуунуудаа энэ долоо хоногоос цацаж эхлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Хувцсаа тайчаад шид” нэртэй шинэ цомогт нь орж байгаа “Хувцсаа тайчаад шид” дуу багтаж байгаа юм байна.