Дуучин Нара “Үтрээний хүүрнэл”-д гол дүр бүтээнэ гэнэ.Түүний хувьд дууны уран бүтээлээ түр завсарласан Нара саяхнаас “Show buzz” нэвтрүүлэг хөтлөн үзэгчдийг хөгжөөж байгаа.
Ангилал: Оддын амьдрал
ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Ш.Батбаяр буюу Бааварыг хорих ангийн байранд түлэгдэж, Түлэнхийн төвд эмчлүүлж буй. Өнөөдөр Ш.Батбаярын өмгөөлөгч, ар гэрийнхэн өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Байнга хэл аманд орооцолдож явдаг хип хоп урлагийн тэргүүний бие тун ч муу байгаа бөгөөд бараг л үхлийн ирмэгт байгаа талаар эх сурвалж хэлж байна. Ийнхүү хүнд бэртсэн шалтгаан нь болоогүй “шүүх хуралтай” нь холбоотой аж.
Эрлийз гэхээр дургүй байдаг үе аль хэдийнэ өнгөрчээ. Харин ч эрлийз хүүхэд царайлаг ухаантайг нь гайхах болж. Үүнийг нь батлаад, тэд нар амжилт өөдөө тэмүүлж яваа монголын цуутай эрлийзүүдийг та бүхэнд танилцуулж байна.
Дуунд дуртай дуучин монгол түмнийхээ хайр хүндлэлийг “Таван эрдэнэ”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон сайхан дуунуудаараа хүртээд байгаа дуучин П.Жимсээ авъяаслаг уран бүтээлч, чамгүй маркетингтэй нэгэн гэдгээ харуулахаар нийтийн дуучдын магнай болж “Apple” корпорацитай гэрээ хийхээр хөөцөлдөж байгаа гэнэ.
Сүүлийн үед С.Тэмүүжин, Г.Нарансолонго нарыг салсан, тусдаа амьдарч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Ийн хардах учир нь Г.Нарансолонго “X ТҮЦ” хамтлагийнхны шинэ тоглолтод оролцохгүй байгаатай холбоотой юм.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлж байсан нь саяхан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар түүний “Монгол Поп-2” цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.
Монгол түмний цэнгэлийн их эгшиг хэмээгддэг ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа “Домог” хамтлагийн морин хуурч МУСТА “Д.Шинэцог-Гени” авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн “Өнө мөнхлэй” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авжээ.
Ц.Батхуяг буюу Амбийг монголын үзэгчид олон гайхалтай дүрүүдээр нь андахгүй танин. Учир нь хошин урлаг болоод кино урлагт өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, чамгүй авъяасаараа тодорсоор байгаа нэгэн билээ. Тэрээр дэлгэцийн хэд хэдэн бүтээлүүдэд дүрээ мөнхлөхийн зэрэгцээ продюсерээр ажилласан нэгэн билээ. Тус кинонуудын үрглэлжлэл болж “Hangover” буюу “Шарталт” киноны гол дүрийг бүтээж байгаа бөгөөд тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэнэ. Уг киноны ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, продюсер, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор Оки нар ажиллаж байгаа аж. Киноны гол дүрд Ц.Батхуяг, Б.Баатархүү СТА, Д.Бямбацогт нар тоглосон юм байна.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэхэн найз бүсгүйтэй болоод байсхийгээд л Зайсан руу гүйдэлтэй болоод удаж байгаа гэх мэдээлэл гараад байсан билээ. Харин энэхүү мэдээлэл үнэн байсан бололтой.
