Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг “Х Түц” продакшны жүжигчид болох МУСТА Т.Бархүү, МУГЖ И.Одончимэг нар өнгөрсөн 6 сарын 1-нд тохиосон “Эх үрсийн баяраар” гэр бүлээрээ хүүхдийн паркт зочилж баяраа тэмдэглэжээ. Аз жаргалаар бялхсан энэ гэр бүлийн өхөөрдөм охидын нэг нь жүжигчин гэр бүлийн анхны хүүхэд бол нөгөө нь гавьяат жүжигчин И.Одончимэгийн том охины охин юм.
Ангилал: Оддын амьдрал
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн 6 сарын 1-нд буюу “Эх үрсийн баяр”-ын өдрөөр 21-н эхэд алдарт эхийн одон гардуулжээ. Тэдгээр ээжүүд дунд саяхан 2 ихэр хүүгээ өлгийдөж авсан “Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эбагийн эхнэр, уран нугараач Ж.Бямбасүрэн байж алдарт эхийн одонгоо гардаж авсан юм.
Цомог, шинэ санаа, шинэ уран бүтээлээрээ шинэ түүх эхлүүлж буй “Татар” хамтлагийнхан энэ жил 10 нас хүрч уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөхөөр нэгдэж, “Нөлөөллөөс дээгүүрт” хэмээх аян өрнүүлэхээр шийджээ.
Нью-Йоркийн загварын шоуг өөрийн бүтээлээрээ нээж, дэлхий дахинд Монголынхоо загварыг танилцуулсан дизайнер бол Г.Золцэцэг.Тэрбээр Арабын Дубай хотноо ирэх сарын 10-16-нд болох “Fashion me” олон улсын загварын шоунд оролцохоор болжээ.
“Татар” хамтлаг арван жилийнхээ ойн босгон фэнүүддээ зориулан олон бэлэг барихаар болжээ. Тэд төрсөн өдрөө тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо бэлэн болгож, “Нөлөөллөөс дээгүүрт” аян хэрэгжүүлж эхэлсэн байна.
Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Охид залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Татар” удтал хугацаанд уран бүтээлээсээ чөлөө авсаны эцэст энэ жил 10 жилийн ойн хүрээнд эргэн нэгджээ Хамтлагийн залуус Киви хамтлагийн дуучин Укатай хамтарсан “Санахгүй юм байна” шинэ дуугаа сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө.
Залуу жүжигчин Б.Отгонтуяагийн нууц авъяасыг задалж байна. Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид Шинэ үе продакшны жүжигчин Отгоог онцолдог. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг билээ.
Дуучин Б.Амархүү “Big fish” кинонд загвар өмсөгч Ариунзултай хамтран тоглосныхоо дараахан хайр сэтгэлийн холбоотой болсон.
