Ангилал: Оддын амьдрал

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн шагналт дуучин Д.Болд Монголын рок поп урлагт төдийгүй дэлхийд уран бүтээлээ хүргэхээр хөдөлмөрлөж байгаа. Тэрбээр дуу хөгжмөөс гадна жүжиглэх чадвартай гэдгээ “Би чамд хайртай – 2” кинонд тоглосноор харуулаад амжсан.

Монголын хошин урлагийн шилдэг хамтлагийн нэг “Маск продакш”-ий уран бүтээлчид “Зун цаг сайхан” тоглолтын нээлтээ саяхан хийсэн билээ. Тэгвэл тус хамтлагийн гишүүн М.Баярмагнай ч мөн зун цагтаа орж нутгийн индиан болсон бололтой.

Дэлхийн улс орнуудад төрийнхөө дуулалыг маш олон төрлийн стилээр тоглосон байдаг нь заншил болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Харин Монгол төрийн дуулалыг Хурд хамтлаг өөрсдийн найруулгаар бичиж клипжүүлсэн байна. Ингээд удахгүй мэдээллийн хэрэгсэлүүдээр төрийн дуулалыг Хурд хамтлаг эгшиглүүлэх нь ээ.

Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт,гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч Төгсөө амаржиж охинтой болсон. Өдгөө Германий “IZAIO” агентлагт гэрээгээр ажиладаг загвар өмсөгч С.Төгс хувийн фэйсбүүк хуудаснаа хөл хүнд зургаа дэлгэж байсан билээ.

Урлагийн олон сайхан хосуудын нэг нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар юм. Тэд ханилан суугаад 28 жил болсон бөгөөд маш олон уран бүтээлд хамтдаа тоглосон бөгөөд жүжигчин Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаатайгаа хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ.

ШШГЕГ-ын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа боодог болт­лоо шатаж 3-4 дүгээр зэрэг­лэлийн түлэг­дэлтэйгээр “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэгдэж ирсэн “Дижитал” хамт­лагийн экс ахлагч Н.Батбаяр буюу Баавар эмнэлгээс гарчээ.

The Mongolian Live Sessions” төслийг “Prosound” студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

“Гурван охин” хамтлаг сонсогчиддоо давхар давхар бэлэг барихаар бэлдэж байна. Чанартай уран бүтээл тууривахыг илүүд үздэг “Гурван охин” хамтлагийнхан маань 2 жилийн өмнө “Жинхэнэ хайр” нэртэй уран бүтээлийн тоглолтоо 2 өдрийн турш UB palace-ын танхим дүүрэн үзэгчидтэй хийж байсан билээ.

Өвөрмонгол залуутай гэр бүл болж, удалгүй салсан хайрын дууч дуучин С.Сэрчмаа эх орондоо ирж, уран бүтээлдээ идэвхитэй орсон. Тэрээр урд хөршид гаргаж байсан “Цагаан сүүний домог” цомгоо монголчуудад зориулан дахин худалдаанд гаргасан бөгөөд “Бүсгүйн аргамж” шинэ цомгийн баяраа хамтад нь тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа аж.