Ангилал: Оддын амьдрал

“Sweetymotion” цагийн дөрвөлийн нэг, дуучин Ч.Солонго хамтлагийнхаа 15 насны төрсөн өдрөөр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэр мялаав. Өнгөрөгч баасан, бямба гаригт “АСА” циркт төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэсэн “Sweetymotion”-ы сюрпризийн нэг нь хамтлагийн экс-гишүүн Ч.Солонго байсан. Харин Солонгоод барьсан сюрприз нь СТА хэмээх хүндэтгэл байлаа.

Манай рок попын амтат жимснүүд болох Киви хамтлагийхан тун удахгүй хийх гэж байгаа билээ. Тус хамтлагийнхан байнга л олны хараанд өртөж явдаг. Хамтлагийн дуучин Намуунааг рок попынхны хар сувд хэмээдэг. Хэвлэлийхэн түүний энэ эрлийз төрхийг нэгэн африк гаралтай улсаас олоод байгаа.

Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж олон сайхан уран бүтээлүүдээрээ бэлэг барьж ирсэн МУГЖ С.Жавхлан сүүлийн үед улс төрд оролцоод урлагаасаа жаахан хөндийрөөд байсан билээ. Тэгвэл өнөөдөр Хөгжмийн зохиолч Б.Магсаржавын “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн билээ. Тэрээр дуу хуурын ертөнцөөс багагүй хугацаанд хөндийрсөн гавьяат маань саяхан телевизийн нэгэн ярилцлагаар үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авчээ.

Спортоор овоглосон хүн бүрийн сүлд дуу болох “Тамирчны алдар” дууны 25 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайханд энэ сарын 28-ны өдөр “Спортын төв ордон”-д үе үеийн тамирчин, алдартан гавьяатнууд хүндэтгэл үзүүлэхээр болсон тухай “Мөнгөн цагираг” клубээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шинэ цагийн монголын урлагийн тайзнаа өөрсдийн өнгөөрөө гялтганаж яваа залуус хайр сэтгэлийн романс үүсгэх болоод удаж буй. Урлагийнхан дунд олон сайхан хосууд буй. И.Одончимэг+Бархүү, С.Тэмүүжин+Нарансолонго, Дооёо & Зулаа, за тэгээд л алтан үеийн гайхамшигт жүжигчид маань багтана. Тэгвэл “Үл таних эмэгтэй” киноны гол дүр О.Долгорийн нөхөр ч бас урлагийн хүн. “Өдөр өдрийн нар” олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзориг бол түүний хань. Жүжигчин О.Долгор хайрт ханийнхаа тухай: “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг золиосолж биенээ олсон” гэжээ.

Буриад улсын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүг 2006 онд “Народный артист-3” тэмцээний финалын шатанд Марина Девятова гэх бүсгүйтэй сүүлийн хоёрт үлдэхэд аав нь хүүгээ “тэмцээнд түрүүлэхгүй байсан ч болно доо. Сүүлийн хоёрт багтсан нь л том амжилт. Тэмцээн Оросод болж байгаа учраас үзэгчид орос бүсгүйд л саналаа өгөх байх” гэж бодож байсан гэдэг. Гэтэл ялагчийг тодруулах мөчид Амархүү Борхүү гэж сонсоод чихэндээ ч итгээгүй ажээ. Тэмцээнд 30 мянган авьяастан өрсөлдсөнөөс цорын ганц монгол залуу орсон нь Б.Амархүү байв. Түүнээс хойш өдгөө зургаан жил өнгөрчээ. Тэрбээр Оросод гэрээтэй ажилладаг тул тэр бүр нутагтаа ирээд байх боломж үгүй.

Монголын балетын урлагийн нэрт мастер, үзэгчдийн хайртай бүжигчин Г.ЦолмонМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Балетчин Г.Цолмон бол энэ цагийн шилдэг бүжигчин төдийгүй үзэгчдийн хайртай Жизель юм. Тун удахгүй шинэхэн Гавьяат маань Холливудын од, Америкийн “АВТ”-гийн шилдэг балетчин Саша Радецкитэй хамтран алдарт А.Аданы “Жизель” балетад бүжих билээ.

Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээхийн зэрэгцээ, драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмын санаачлагч Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр “Ардын жүжигчин” цол тэмдгээр шагнууллаа.

Өнөөдөр “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 34 нас хүрч байгаа юм. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгэж, “Камертон” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бие даан “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”,”Only one” гээд дөрвөн ч цомгийн эзэн болсон тэрбээр авьяаслаг дуучнаас чадварлаг продюсер юм. 2010 оноос эхлэн “Монгол поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан дуучин Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

Өнгөрсөн 10 дугаар сарын 26-28-ны хооронд арлын Япон улсын Нагоя хотод Японы Гэмтэл Согогийн Эмч нарын Холбооны 27 дугаар их хурал зохион байгуулагдсан байна. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог төдийгүй Япон улсын олон олон эмч мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсад дээгүүрт тооцогддог энэ байгууллагын хүндтэй хуралд Монгол улсаа төлөөлж дуучин Ч.Цэлмүүн амжилттай оролцоод иржээ.