Ангилал: Одод

Үзэгчдийн хайртай хун ирэх улиралд тайзнаа бүжихгүй нь. Учир нь театрын хун хөл хүнд болжээ. Саяхан театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Б.Саруул өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон.

“Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, орон орны сайхан залуустай мөр зэрэгцэн алхсан Г.Дөлгөөн-Аюуш авьяас чадвараараа шалгарч байсан билээ. Монгол залуусын нүүр царайгаар тодорч, мэдлэг боловсролоо сориод ирсэн тэрбээр СУИС-ийн кино-драмын ангийг энэ жил төгсчээ. Шилдэг загвар өмсөгч, топ моделиудтай хамт реклам сурталчилгаанд тоглох болсноор олны анхаарлыг ихэд татаж буй жүжигчин залуу УДЭТ-т орсон байна.

Монголын сор болсон эмэгтэйчүүдийн нэг жүжигчин, загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн өнөөдөр “оддын эмнэлэг” гэгддэг “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж явсан мисс, загвар өмсөгч Б.Гантогоо мөн тус эмнэлэгт нярайлсан байна.

УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар хэлье гэснээ хаана ч хэлчихдэг шударга нэгэн гэгддэг. Оюутан ахуй цагтаа иймэрхүү зангаасаа болж зарим үед “хэлмэгдэж” явсан ч гэлээ, тэрбээр үүндээ огтхон ч харамсдаггүй юм билээ. Харин сүүлийн үед томоохон жүжиг найруулан, хэний хүү болохоо харуулж яваа залуу нэг л зүйлд эгдүүцдэг бололтой.

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жар­гал­­­­сайхан тун ч завгүй явна. Тэрбээр өнгөр­сөн өвлөөс хойш зав л гарвал хилийн чанадыг зорих болжээ. Жагаа өнгөрсөн тавду­гаар сард Япон орныг зорьж, тэндхийн хаврын баярт оролцоод ирсэн. Эх орондоо ирээд долоо ч хонолгүй буурал Европын нэгэн улс руу “Хувийн ажлаар явлаа” хэмээгээд одсон.

Би өмнө нь элдвийн юм хийж явсан тухайгаа та бүхэнд бичлэгээрээ дамжуулан хүргэж байсаан. Түүн дотроос амьтны анхаарал татахууц зүйл тийм их биш боловч “ХАР САРНАЙ” хамтлагт бүжигчин явсан тухай маань хүмүүс багагүй сонирохдог. Энэ талаараа би нэг их дурсаад байдаггүй юм. Тэгэхдээ бас залуу сайхан насныхаа тухай буюу бар хайгаад циркийн гадуур байн байн эргэлддэг /ухаандаа таарвал аманд нь гараа хийх гээд байгаа юм/ байсан үеийнхээ тухай нэг ч гэсэн бичлэг хийх нь зүйтэй хэмээн үзлээ.

Попын хаан гэхээр хэн хүний санаанд ганцхан л хүн буудаг. Тэр бол алдарт дуучин Майкл Жозеф Жексон юм. Тэрээр гаргасан амжилтаараа хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан, дахин давтагдашгүй хүн билээ. Тэрээр 2009 оны зургаадугаар сарын 25-нд Лос Анжелес хотод зуурдаар нас барсан ба дэлхийн олон олон шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудсан юм. Хэдий Майкл Жексон өнөөдөр бидний дунд байхгүй ч түүний хийж бүтээсэн бүхэн биднийг хөглөж, баясгаж түүнийг байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

“Гуч хүрээд ч тэр үү, аливаа зүйлд илүү бодлоготой ханддаг болсон. Тиймээс хэн бүхний хэл амны бай болж, элдэв ярианы сэдэв болохоос зайлсхийдэг. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдармаар байна. Гэр бүл, хайр дурлалын хувьд ч тэр. Ойрын хугацаанд манай хамтлаг шинэ цомог гаргах, нэрээ солих тал дээр олон зүйлийг шийднэ. Гишүүдийн амьдралын хэв маяг болоод уран бүтээлийн шаардлагаас болоод иймэрхүү өөрчлөлт хийж байгаа юм” гэсэн дуучин бүсгүй ч продюссер Д.Болдын тусламжтайгаар ээлжит тэсрэлт хийхээ амласан юм.