Ангилал: Оддын амьдрал

Сүүлийн жилүүдэд Монголын телевизүүд бие биетэйгээ өрсөлдөн олон ангит киног ихээр хийх болсон. Тэгвэл МҮОНТ энэ удаад цэрэг, цагдаа, эмчийн жаргал зовлон, ажил хөдөлмөрийн хүндийг олон нийтэд таниулах өрхийн эмч нарын тухай цувралыг хийж байна.

Энэхүү кинонд өрхийн эмч нарын ажил хөдөлмөрийн онцлог, тэдний жаргал, зовлонг харуулахын зэрэгцээ Монголын нэр цуутай олон жүжигчин тоглож байгаагаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа аж. Тухайбал, Москвагийн радиод таван жил ажиллаад ирсэн МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа Саран хэмээх өрхийн эмчийн дүрд тогложээ. Тэрбээр багадаа “Гарын таван хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож байсан билээ.

Монголын хошин урлаг гэх том айлд данстай болсон “Маск” продакшн зургаан нас хүрлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тус хамтлаг үзэгчдийг байлдан дагуулж, хошин урлагийн “акул”-уудын тоонд зүй ёсоор орох болсон. “Маск”-ынхан энэ намар үзэгч фэнүүддээ зориулж нэлээд олон сюрприз барихаар төлөвлөсөн гэнэ. хамтлагийн үүсгэн байгуулагч жүжигчин П.Эрдэнэзээн, С.Мөнхсайхан, М.Баярмагнай нар өмнө “Өнгөт инээд” хамтлагт хүчин зүтгэдэг байсан бөгөөд 2007 оны 8 сард өрх тусгаарлаж “Маск” продакшныг байгуулсан түүхтэй.

Охидын Extacy хамтлаг Хурд хамтлагийн дуучин Цогоогоос “Торгоны зам” хэмээх шинэ дуу авчээ. Энэхүү дуу нь загварын ертөнцийг магтан дуулсан үгтэй бөгөөд ая нь маш өвөрмөц шинэлэг, содон найруулагтай юм байна.

Намрын дунд сарын билэгт сайн өдрүүд энэ өдрүүдэд тохиож олон хосууд хуримлаж байна. Тэгвэл тэдний нэг нь Дуучин Б.Хонгор байлаа. Тэрбээр өчигдөр үзэсгэлэнт гэргий Анартайгаа хуримласан юм. Түүний гэргий “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин билээ.

Энэ оны 12-р сард нээлтээ хийх “Шүүдэр” продакшны “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд эротик хэсэг ганц байдаг нь Галдан бошгит бага хатан Ахайтайгаа өнгөрүүлсэн шөнө гэнэ. Галдан хааны бага хатан Ахайд мисс Б.Бадамцэцэг тогложээ. Ахай бол түүхэн сурвалжид тэмдэглэснээр Ану хатны ах Галдмаагийн охин аж.

Ану хатны тухайд уран бүтээлчид нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, алтан ургийн Хиад боржгин угсааны хошуудын Очирт цэцний эрдэмт охин, төрийн хатан гэдэг талаас нь үзүүлж буй тул эротик хэсэг байдаггүй ажээ.

Ануд тоглож буй дуучин Д.Отгонжаргалын хувьд анхнаасаа гэрээ хийхдээ нүцгэлэхгүй гэж тохирчээ.

Загварын ертөнцөөс төрөн гарсан “Catwalk” хамталгийн охид шинэ клипээ үзэгчдэд хүргэлээ. Тэд Д.Ган-Очирын үг, Л.Гэрэлт-Одын ая “Халуун ба сэтгэл” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлжээ. “Catwalk”-ын шинэ бүтээл хайр дурлалын тухай уянгын дуу бөгөөд “Эрхэс” студийн уран бүтээлчид тэдний шинэ клипийг элсэн цөл, далайн

ТВ5 телевизээс зохион байгуулж үзэгчдэд хүрсэн “Ододтой бүжиглэе” шоу дахин эхэллээ. Урлаг, спортоор олонд танигдаж, уран бүтээл, амжилтаараа аль хэдийнээ үзэгчдийн талархалыг хүлээсэн хүмүүс энэхүү шоунд оролцож бүжиг хэмээх гайхалтай урлагаар ширүүхэн өрсөлддөгөөрөө онцлогтой. Энэ удаагийн шоунд хэн оролцож, хэрхэн бүжиглэж, үзэгчдийг догдлуулахаар дуучин Нара, Соко, “DOZ” энтертаймэнтийн жүжигчин А.Мөнгөнзул, “Synс” хамтлагийн дуучин Амараа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Батуушка, “Outlaw” хамтлагийн дуучин Чинзо, Буудлагын спортын тамирчин ОУХМ Ц.Хонгорзул, “EXTACY” хамтлагийн дуучин Э.Хонгорзул нар оролцоно. Хөтлөгчөөр өмнөх наадмын ялагч, жүжигчин Э.Ууганбаяр ажиллана.

“Гурван охин” хамтлагийнхан дуучин Д.Болдтой хамтран ажиллаж байна. Хамтлагийн үзэсгэлэнт гишүүн Г.Анхмаа өнгөрсөн хавар нярайлж бяцхан охинтой болсон билээ. Түүнээс үүдэн “Гурван охин”-ы уран бүтээл түр завсарлаад байсан юм.

Тэгвэл залуу ээж уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон гэнэ. Тэрбээр ажилдаа орохоосоо өмнө бяцхан гүнжтэйгээ цуг Сингапурт амарч эрч хүчээр дүүрэн иржээ. Одоогоор “Гурван охин” хамтлаг шинэ цомгийн ажил ид өрнөж байгаа сурагтай.