Ангилал: Оддын амьдрал

Монголын рок поп урлагийн сэтгэл татам эмэгтэйчүүдийн нэг, энэ жил 15 насны ойн тохиож буй “Sweetymotion” хамтлагийн дуучин Б.Ганболор дэлхийн эмэгтэйчүүдийн №1 сэтгүүл “Cosmopolitan”-ы 09 дүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр “Эмэгтэй хүн гоё сайхнаа мэдрэх, бусдаас сонсох дуртай” хэмээх эгэл даруухан ярилцлагаараа юу илэрхийлсэнийг сэтгүүлээс унших л үлдлээ.

Урлаг соёлынхон сүүлийн үед бөөгийн онгод сахиусаа авах нь нэмэгдсэн. Монголын рок, поп урлагт хорин жилийн түүхээ үлдээж чадсан “Харанга” хамтлагаас хоёр ч бөө төрсөн. Мөн “В” продакшны залуу дуучин Б.Эгшиглэн онгодоо авснаасаа хойш уран бүтээлийн ажлаасаа хөндийрсөн билээ.

Үүний араас хошин урлагийнхнаас нэлээд хэдэн бөө төрөөд байна. “Макс”, продакшны жүжигчин Б.Ганзориг, жүжигчин Аяа буюу Алтанцэцэг гээд байна. Хамгийн сүүлд СУИС-ын багш, жүжигчин Б.Дэмидбаатар онгодоо авсан бөгөөд одоо цээргийн хоногоо мөрдөж байгаа аж.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар орчин үеийн үлгэр жишээ хосуудын нэг. Тэд Ч.Мишээл хэмээх баяцхан охинтой болоод жинхэнэ аз жаргалд умбасан. Чинбаа, Сарнай хоёр охиноо дуучин, бүжигчин болох байх гэж боддог гэнэ. Учир нь тэдний ар гэрийнхэн нь бүгд урлагийн хүмүүс байдаг учраас охинд нь урлагийн мэдрэмж ямар нэгэн байдлаар шингэсэн гэдэгт огт эргэлздэггүй аж. Ц.Сарнай охиныхоо нэрний талаар “Мишээл гэх нэрийг дуудахад их амархан, гадаад хүмүүс ч төвөггүй дуудаж чаддаг бас дандаа инээмсэглэж баяр баясгалантай явахыг бэлгэдсэн нэр учир аав, ээж хоёр нь ярьж байгаад охиныхоо нэрийг өгсөн” гэж ярьсан байна.

Урлагийнхан маань өөр өөрсдийн гэсэн стиль имижтэй байж, уран бүтээлээс гадна олонд танигддаг бичигдээгүй хууль бий. Ихэнх уран бүтээлчид авьяас чадвараараа бусдаас ялгарах гэж зорьдог бол зарим нь гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа ч бусдад танигдах тохиолдол цөөнгүй. Түүнчлэн олны нүдэнд дасал болсон стиль имиж нь хоорондоо адил төстэй байх магадлалтай тул нэг их гайхаад хэрэггүй. Гэхдээ л тэдний хувьд, энэ бүхэн нь хэзээ ч хуучрахгүй мэт. Ингээд та бүхэндээ энэхүү цуврал нийтлэлээ хүргэхээр бэлтгэлээ.

“Аравт” түүхэн сэдэвт киноны ганц эмэгтэй дүрд нь тоглосон УДЭТ-ын залуу жүжигчин Д.Ганцэцэг зураг авалтын явцад олон зүйлийг олж, мэдэж авсан гэх. Тэрбээр энэ тухайгаа “Увс нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ хэн хүний анхаарлыг татсан газар. Жилийн дөрвөн улирлыг ганцхан сард үзэх боломжтой гээд бод доо. Ямар сайндаа зураглаачид хүртэл биширч, яг л гадаадад зураг авсан юм шиг харагдаж байна гээд баярласан.

Хошин урлаг болоод кино урлагт өөрсдийн гэсэн орон зай, бүтээл туурвилтай болсон “ТВ коктейль” хамтлагийнхан фейсбүүк хуудастай болжээ. Тэд шинэ шинэлэг уран бүтээлүүд болоод хамтлагийнхаа талаархи сонирхолтой мэдээ мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд хүргэж байх гэнэ. Ийнхүү “ТВ коктейль” хамтлагийн фэйсбүүк хуудсаар та зочилоорой.

Хийлч Ч.Дэлгэрцэцэг хөдөөнөөс хотод суурьшиж буй хүмүүст зориулан “Хотын соёлыг мэдрүүлэх сар” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тэрээр энэхүү ажлаа өөрийн “W” клубынхэнтэйгээ хамтран зохион байгуулах аж. Уг арга хэмжээ ирэх есдүгээр сард эхлэх бөгөөд “хөдөөний” тодотголтой эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг хуваалцахаар болжээ.

30 гарсан насандаа анхны хайраа олж, Грек залуутай гурван жил хамт амьдарсан аз жаргалтай дурсамжаа нулимс унаган байж ярьсан дуучин бүсгүй сүүлийн үед их л моодонд орж. Урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн чадалтай хоолой, чанартай хэрэглээгээрээ олныг гайхуулж явсан С.Наран өнөөг хүртэл ганц бие яваа. 40 насны босго хэдийнэ алхсан ч гэлээ, хань нөхөртэй болох тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөж буй гэх түүнийг сонирхох хүн олон бий.

Монголын урлагийн нэрийг олон улсад таниулж байгаа рок, попын олон уран бүтээлчид бий. Тэдний нэг Монгол Улсын Гавъяат жүжигчин Ж.Алтанцэцэг Солонгос улсыг зориод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Пусаны Yeosu хотод болох Азийн фестивальд урилгаар оролцож ая дуугаа өргөх гэж байгаа аж.

Үрийн зулай үнэрлэж, хэсэгтээ хошин урлагаас хол байсан жүжигчин И.Одончимэг уран бүтээлдээ эргэн орсон билээ. “Х-түц”-ийнхэн намрын ээлжит тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож, хэсэгтээ тайзнаа гараагүй байсан И.Одончимэг фэнүүдтэйгээ эргэн учрав.