Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын гишүүн Д.Отгонжаргал өнгөрсөн жил “Хязгааргүй” моно опера жүжгийн гол дүрд тоглон, “Гэгээн Муза-2010” наадмаас “Оны шилдэг эмэгтэй гол дүр” шагналыг авч байсан билээ.
Улмаар уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийсэн дуучин бүсгүй өдгөө “Ану хатан” түүхэн сэдэвт киноны гол дүрд тоглож буй. Тайзан дээрх Ану хатан буюу УДЭТ-ын жүжигчин Д.Баясгаланг “жийж”, дэлгэцийн Ану хатанг Д.Отгонжаргалаар орлуулсан продюссер болон зохиолч нь багагүй хэл аманд өртсөн нь ч нууц биш. Тэгвэл киноны зураг авалт дуусах шатандаа орсон энэ үед дуучин бүсгүй сонирхолтой яриа дэлгэж эхлээд байна.
