Ангилал: Оддын амьдрал

Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн ажилдаа оржээ. Тэрээр энэ удаа цомгийнхоо шинэ дуунуудын бичлэгийг морин хуур, лимбэ хөгжимтэй хийлгэж байгаа бөгөөд “Монгол поп-2” цомгийн багт Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “Рго-sounds’’ студийн хөгжмийн продюсер Рагу, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, дуучин “Quizа” нарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа аж.

Манай урлаг соёл спортынхонд Увс аймгийхан нэлээд байдаг. Тодруулбал улсын баяр наадамд сүүлийн жилүүдэд Увс аймгийхан тэргүүлэх болж, нутгийн удирдлагуудаа сандралд оруулж байгаа бол урлаг соёлынхоныг МУГЖ С.Жавхлангаар тэргүүлэн байгаа. Дуучдаас гадна жүжигчид ч олон байгаа. Маск-ын Эрдэнэзаан Увс аймгийнх бол УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг бас л Увсынх. Түүчнлэн сүүлийн үед уянгын дуугаараа уяраадаг болсон дуучиг A cool мөн л Увсынх аж. Эдгээр олны танил жүжигчин, дуучид маань нэг нэгнээсээ хар багаасаа таних бөгөөд зарим хоорондоо дурлалцаж явжээ.

“Хөөрхөн дэлхий” төвийн тэргүүн Ч.Уранхолбоо буюу Ану Сингапурт болсон Global leadership-ын уулзалтанд оролцжээ. Өдгөө Сингапурт суралцаж буй тэрээр эх орныхоо нүүр царай болсон гайхалтай бүсгүй болохоор сэтгэл шулуудан ийнхүү суралцаж байгаа гэнэ. Үргэлж гоо сайхандаа анхаарч явдаг дуучин бүсгүй маань энэ удаад ч хөөрхөн төрхөө хадгалсаар яваа бөгөөд түүний өнгө өнгөөр солонгорох урт даашинз, ягаан үсний даруулгаар гоёсон нь их дэгжин харагдаж гайхалтай зохиёон ажээ.

2012-2013 оны хичээлийн шинэ жил эхлээд хэн хүнгүй л үр хүүхдээ хичээл цэцэрлэгт нь хүргэж өгцгөөгөөд эхэлцгээсэн билээ. Тэдгээрийн нэгэн адилаар Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хүү Б.Энэрлэн сургуульд оржээ. Дуучин Д.Болд хүүгээ сургуульд хүргэж өгсөн бөгөөд нийт сурагчдад зориулж дуулж өгсөн байна. Дуучин Д.Болд эрдмийн үүдийг нээж сургуульд орж байгаа бүх дүү нартаа мундаг хүн болохыг хүсэн ерөөе гэж… Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

“Үл таних эмэгтэй” кинонд тоглож олны танил болсон жүжигчин О.Долгорыг тачаангуй эмэгтэйн дүрд тохирох нэгэн гэх болжээ. Тиймдээ ч түүнд эротик дүрийн санал багагүй ирдэг гэнэ. Харин тэрбээр “Санал тавьсан кино болгонд тоглохгүй. Түүний оронд чанартай ганц нэг кинонд тоглоно” гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог нэгэн аж. Түүнийг хүмүүс “Үл таних эмэгтэй” гэдэг бол тэрбээр нууцлаг эмэгтэй байхыг эрмэлздэг гэнэ. Тиймдээ ч хаана юу хийж байгаагаа тэр бүр олонд мэдэгдээд байхыг хүсдэггүй бололтой. Жүжигчин О.Долгор одоогоор сайхан бүсгүйчүүдийг шилж тоглуулсан гэх “Ану хатан” кинонд Мандарваа хэмээх дүр бүтээж байгаа юм.

Хүний сонирхол, хүсэл мөрөөдөл хязгааргүй мэт. Тэгвэл өөдрөг дэврүүн сэтгэлээр амьдралыг төсөөлж, илэрхийлэх дуртай уран бүтээлчид чухам ямар зүйлийг хүсч мөрөөддөг юм бол оо… Өдөр тутмын ажил мэргэжлээс нь илүү хийх дуртай зүйл болоод ирээдүйд төлөвлөсөн тэдний мөрөөдөл уншигчдад маань сонирхолтой байх нь гарцаагүй биз ээ.

“Boom town” хамтлагийн дуучин Б.Тамир жүжигчин аав, ээжийнхээ авьяасыг өвлөж, УДЭТ-т данстай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр аав ээжийнхээ зөвшөөрөлгүй жүжигчний мэргэжил эзэмшээд зэмлүүлж байсан ч “Гэгээн муза” наадмаас шилдэг туслах дүрийн шагнал авч өөрийнхөө хэр авьяастайг харуулаад амжсан.

Залуу жүжигчин Б.Тамир одоогоос гурван жилийн тэртээ “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяатай дэр нэгтгэж, өрх толгойлоод удаагүй байсан билээ. Гэвч тэдний амьдрал удаан үргэжилсэнгүй бололтой.

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ удаа тус цомгийнхоо шинэ дуунуудын бичлэгийг морин хуур, лимбэ хөгжимтэй хийлгэж байгаа бөгөөд “Монгол поп-2” цомгийн багт Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “Pro-Sounds” студийн хөгжмийн продюсер Рагу, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, дуучин Quiza нарын олон уран бүтээлч багтжээ.

Царайг нь харж, хоолойг нь сонсоход өөрийн эрхгүй инээд хүрдэг тийм нэгэн жүжигчний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Эмээгийн дүрд гарамгай хувирдаг СТА Ж.Мөнхсайхан бөө болсон талаар яриа гарсан байна шүү.