Ангилал: Оддын амьдрал

Дуучин К.Номинжин Аръяабал бурханы номын цогцсоор бясалгадаг ажээ. Энэхүү бясалгал нь энэ яваа насандаа өөрийнхөө дотоод мөн чанартай холбогдож, хэн бэ гэдгээ ухаарч, төгс гэгээрэх боломжийг олгодог байна. Тэрээр авшиг хүртсэн бөгөөд бясалгаад долоон жил болж байгаа гэнэ. Авшиг хүртэхдээ тэрээр таван сахил сахиж, бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг гучин минут бясалгах ам тангараг өргөжээ.

Өөрийгөө Мино хэмээх гадаад нэрээр өхөөрддөг адтай нэгэн охин сүүлийн үед хэвлэлийнхний анхаарлыг багагүй татах болоод буй. Түүний жинхэнэ нэр нь Т.Номин. Тэрбээр “Sound of kiss” хэмээх охидын хамтлагт дуулж, урлагийн ертөнцөд анх хөл тавьсан. “Хайрлаж болох уу” уран сайхны киноны гол дүрд тоглож, чамгүй авьяастай жүжигчин болохоор харуулсан ч түүний карьер хүссэн хэмжээнд нь хүртэл өсч чадаагүй.
Хамгийн хачирхалтай нь, Мино хамтлагийнхаа нэрийг барьж “алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаяраас орон байр гуйсан учир хамтлагийнхан нь түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан гэдэг.

Дуучин К.Номинжинг фэнүүд нь чамгүй сайн дуулчихдаг, бас хүмүүнлэгийн үйлст зүтгэдэг уран бүтээлч төдийгүй бясалгал хийх дуртайг нь ч мэднэ. Байгальд элэгтэй дуучин маань ан амьтны эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог учраас махны төрлийн хоол хүнс хэрэглэдэггүй. Бас олон улсын хүндтэй сэтгүүлд зориулан салатны навчаар биеэ ороож “Амьтад ч бас бидэнтэй адилхан” гэсэн уриалгатай зургаа авахуулсан нь “Хамгийн царайлаг хүмүүнлэгийн үйлстэн” гэх алдрыг дагуулжээ. Харин энэ удаа түүнээс уран бүтээл, хүмүүнлэгийн үйлс бус бясалгалынх нь тухай асууж тодруулсан юм.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гэж ааг омогтой, дэврүүн сэтгэлтэй, цайлган ч гэмээр дэгжин эр бий. Багадаа нэлээд дүрсгүй, бас ч гэж шаггүй дуулчихдаг байсан түүний тухай олон сонирхолтой түүх байдаг юм билээ.

Тухайлбал, мань эр дунд сургуульд байхдаа 24 удаа хацраа хорстол алгадуулж байсан гэх. Энэ талаар дуучин залуу маань “Би их шартай хүүхэд байсан шүү. Сургуульд байхдаа нэг удаа сахилгагүйтээд багшдаа алгадуулсан юм.

Дуучин Сэрчмаа хамгийн сүүлд DJ Шамантай хамтарч “Хайр бид хоёр” гэдэг шинэ дуугаа хүргэсэн. Мөн Хэрлэнгийн үг, Буян-Өлзийгийн ая “Сэтгэлийн тэнгис” шинэ уран бүтээлээ гаргасан. “Мон АСЕ” энтертайнмент дээр хоёр дуундаа клип хийлгэж байгаа аж. ИЙнхүү уран бүтээлийнхээ ажилд орсон дуучин Сэрчмаагийн шинэ хэмнэлийг нь фенүүд нь удахгүй сонсох нь.

Нийтийн дууны ертөнцөд хөдөлмөрч, хүчтэй хоолойтой гэдгээрээ дуучин Г.Эрдэнэтунгалаг ялгардаг. Тэрээр бөх залууд дурлаж, охиныг нь төрүүлсэн ч улсын начин Сэр-Од өөр бүсгүйтэй хуримлаж, дуучин бүсгүйн сэтгэлд харуулсал үлдээн одсон гэдэг. Энэхүү гэгээн сайхан хайраа дурсан дуучин Г.Эрдэнэтунгалаг “Хайрлаарай” хэмээх сайхан дууг амилуулж, олны хүртээл болгосон билээ. “Хайрлаарай” хэмээх дууг сонсохоор сэтгэл гэгэлздэг гэж олон хүн ярьдаг. Магадгүй дуучин нь сэтгэлээ шингээн дуулсан болохоор илүүтэй ч сонсголонтой болсон байж мэднэ.

“Дижитал” хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр нарын дөрвөн хүн хар тамхи, хэрэглэсэн хадгалсан гэдэг үндэслэлээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шалгагдаж байгаа. Харин түүний бие нь тааруу байсан учраас түүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан.

Эрч хүчээр дүүрэн залуу дуучдын нэг бол яахын аргагүй дуучин Ану билээ. Тэрээр анх 16 насандаа найз Болороотойгоо “Гала” хамтлагаа байгуулж тэр үеийн охид залуусыг байлдан дагуулж, өөрсдийн гэсэн стилээрээ гайхагдаж ,байсан цаг саяхан. Харин тэднийг хамтлагаа орхиход олон олон фэнүүд нь сэтгэл дундуур байсан ч ганцаараа уран бүтээлээ хийн дахин гарч ирсэн Ануг хайртай фэнүүд нь халуун дотноор хүлээж авсан.Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн гэсэн бизнесээ ч амжилттай авч яваа чадварлаг бүсгүй.

Хакухо Даваажаргалыг авааль эхнэрээсээ салж байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугьж эхэлсэн нь саяхан. Энэ чимээ Монголд дорхноо л нэвтэрсэн. Тэр тусмаа “Монгол эхнэртэй суух гэж байна” гэх яриа хаанаас ч юм гараад ирсэн. Энэ ортой байж ч магадгүй гэх хүмүүсийн дуулиан шуугианыг дагаад тэрхүү нутаг нэгтэн нь хэн бэ? гэдэг асуулт урган гарч ирсэн. Тэгвэл саянаас Хакухогийн “Монгол гэргийн” сураг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг хэсэг шуугьсан нь тэр бүсгүй нь харин Дуучин С. Сэрчмаа болж таарсан. Хоёулаа олны танил болохоор дорхноо л цуу тарж нэг нь Хятад нөхрөөсөө, нөгөө нь Япон эхнэрээсээ салж байгаа болохоор одоо юу хэлэх вэ дээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн самбо, жүдогоор барилдаж байжээ. Тэрбээр бүх хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд спортын дэд мастер зэрэгтэй юм байна. Дашрамд дурьдахад Дэлгэрмөрөн үе, үе зодоон хийсэн гэж дуулддаг. Энэ тухайд тэрбээр “Би хүнтэй хэрэлдэж чаддаггүй. Харин зодолдож бол чадна. Томоогүй атлаа би задгай байгаагүй. Зүгээр л би эр хүнийхээ хувьд бусадтай хааяа гар зөрүүлдэг” гэжээ. Мөн түүний хувьд энэ амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйл нь эхнэр, охин нь бөгөөд аливаа арга хэмжээнд нэг дуугаа 500 мянгаас дээш үнээр дуулдаг байна.