Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Уртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээ
Оддын амьдрал

Уртын дуучин С.Цогтсайхан Саудын Арабаас Гран при хүртжээ

Урлаг Урлаг21/03/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15651686338554212019-03-21-09-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Саудын Араб улсын хаан Абдулах  хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн "World folk vision" наадмаас Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин С.Цогтсайхан Гран при шагнал хүртжээ. Тэрээр Саудын Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын ардын урлагийн наадамд эх орноо төлөөлөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч уртын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Н.Дашдэжид, Монгол костюмсын хамт олон, Урлах эрдмийн дээд сургууль, тамирчин бөхчүүд оролцсон байна.

   Уг наадамд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд наадамд найман төрлөөр Гран при шагнал олгосны хоёр төрөлд нь Монгол Улсаас уртын дуучин С.Цогтсайхан "Этно хит" шагнал, Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас "Этно файшн" номинациар Гран при шагнал хүртжээ.

54798318_2254437481279682_3940950660962320384_n

   Мөн спортын төрөлд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрлөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, аймгийн арслан Б.Бат-Орших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан Киргиз кураш төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болж, Б.Серик үзүүрлэжээ.

А.СҮРЭН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026
Оддын амьдрал Урлаг

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин Анн Хэтэуэйн төрсөн өдөр

12/11/2026

Дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” тоглолт энэ бямба гарагт болно

12/11/2026

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.