Загвар өмсөгч А.Сарнай “Miss and Mrs Asia Noble Queen” олон улсын тэмцээний титмийн эзнээр тодорчээ. “Miss and Mrs Asia Noble Queen” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21-нд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон аж. Тус олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон авьяаслаг загвар өмсөгч А.Сарнай тэргүүн байрын шагналаас гадна “Popular miss” шагналыг ч мөн хүртсэн байна. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахимаар дамжуулан талархлаа илэрхийлсэн юм.
Ангилал: Оддын амьдрал
Үзэгч түмэндээ хайрлан хүндлэгдсэн УДЭТ-ын жүжигчид болох Б.Жаргалсайхан болон Г.Урнаа нарыг нэгэн гэр бүлийн гишүүд гэдгээр нь Монголчууд илүүтэй сайхнаар хүлээж авдаг. 30-аад жил ханилахдаа гэр бүлийн амьдрал болон уран бүтээлийн олз омгоо арвижуулан, баяжуулсаар байгаа тэднийг олон ч жил драмын театр төдийгүй, тайз дэлгэцийн олон сайхан бүтээлүүд “урдаа барьсаар” ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн “Сүлд” чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын АРИУНБААТАР-т Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одон хүртээхээр боллоо.
“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан Т.Аминаг өдгөө танихгүй хүн ховор. Бяцхан охин том болж шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулж чадсан авьаслаг эмэгтэй дуучдын нэг.
Загварын ертөнцийн дуулиант хосуудын тоонд зүй ёсоор багтсан мисс Ч.Содтуяа, загвар өмсөгч А.Чингүүн нар дурлалын романсаа төдийлөн удаан үргэлжлүүлээгүй. Содонгоо хэмээх хөөрхөн охиноо өөрийн нэрээр овоглож, загварын тайзнаа гаргасан мисс Ч.Содтуяа өдгөө АН-ын хурган даргатай ханилж яваа.
Монголын анхны реп хамтлаг “Хар тас” хамтлаг дахин урлагийн тайзнаа гарах бололтой. Хамтлагийн реппер Марка энэ талаараа өөрийн цахим…
Яруу найрагчид дарга болох явдал цөөнгүй. Улсдаа ганц Хүүхэлдэйн театрын даргаар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Цоодолын Хулан хоёр ээлжлэн очиж, албан тушаалаа өгч авалцаж байв. Төв номын сангийн даргаар Г.Аким гуай, Х.Чилаажав хоёр ажиллаж, Ардчилсан засгийн үед Нансалмаа гэдэг бүсгүй Төв номын санг удирдсан. Харин халааг нь яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо авч Монголын Үндэсний төв намын сангийн даргаар очиж, өглөө оройд ажилдаа ирж очихдоо Бямбын Ринчен гуайн хөшөөнд мөргөн орж гарах нь.
Жүжигчин, найруулагч Г.Ундармаа дараагийн уран бүтээлдээ орсон байна. “Х-Түц” продакшинд харьяалагдаж, хошин урлагтаа эргэж ирээд байгаа ч кино уран бүтээлээ орхигдуулаагүйгүйгээр барахгүй дөрөв дэх киноныхоо гол дүрд уран бүтээлээсээ завсарлага аваад байгаа авьяаслаг жүжигчдийн нэг О.Энхтуулыг урьж, тоглуулжээ.
Нэгэн үе залуусын цөсийг хөөргөн рок попын ертөнцөд мэндэлсэн “Номин талст” хамтлагийнхан уран бүтээлээс хөндийрч, төрийн албан хаагчид болжээ. Хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа хамтлагынхан дундаасаа түрүүнд төрийн албан хаагч болсныг уншигчид маань мэдэх биз. Төр солигдохоос өмнө тэрээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын албыг хашиж байгаад өнгөрсөн зун ажлаа өгсөн байна.
“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр хэлэлцлээ.
