Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Тэмка ахад бурхнаас өгсөн авьяасыг би л лав үгүйсгэж чадахгүй”
Одод

“Тэмка ахад бурхнаас өгсөн авьяасыг би л лав үгүйсгэж чадахгүй”

Урлаг Урлаг18/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
513135134947483652018-06-18-09-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Т.Саруултөгс  шоуны оролцогчид болох Б.Нацагдорж,О.Тэмүүжин Г.Сүндэрмаа, Ц.Тэмүүлэн нарын талаар ийн ярьжээ.

Хөдөлмөрч зан нь надад их нөлөөлж байгаа

Б.Нацагдорж буюу Наки ах маш хичээнгүй. Би продюсер хүн, энэ дууг чинь би зохиодог юм гэсэн ямар ч онгироо зан байхгүй. Яг л суралцагч шиг байдаг. Бүжгийн бэлтгэлдээ орж ирээд л бэлдээд байдаг, бэлдээд л байдаг. Наки ах бага зэрэг махлаг. Миний ажигласнаар тиймэрхүү жинтэй хүмүүс “Би тарган учир муухай харагдана. Би яаж залуу хүүхдүүдийг барах вэ дээ” гэсэн хандлагатай байдаг. Гэтэл Наки ах тийм биш. “Би үзүүлээд өгнө. Чадна”,”Алив заагаад өг” гэсэн дайчин чанартай. “Танд амархан дэглэлт тавиад өгье” гэхээр “Үгүй. Та нар хийдгээ хий. Би сурмаар байна” гэдэг. Тайзан дээр гарахаараа зааланд бэлдэж байснаасаа илүүг үзүүлдэг. Тайзнаа гарахын өмнөх орой нь бараг унтдаггүй юм шиг байгаа юм. Хөдөлмөрч зан нь надад их нөлөөлж байгаа. Тэр хүнээс сурах юм их байна

Ард түмний дунд өөрийгөө тамгалах хэмжээнд танигдсан хөдөлмөрч хүн

О.Тэмүүжин буюу Тэмка ахад бурхнаас өгсөн авьяасыг би л лав үгүйсгэж чадахгүй. Бүжгийн зааланд орж ирэхээр нь 16 тоотыг үзүүлэхэд л “Аяа тавь” гэдэг. Нэг хараад л сурчихдаг. Бүжигчин, дуучин, жүжигчин хүн болохоор тэр байх. Өөрийнхөө продакшны бүхий л найруулга, маркетинг хийгээд явчихдаг, бүх тал руу төгс хөгжчихсөн. Яахын аргагүй ард түмний дунд өөрийгөө тамгалах хэмжээнд танигдсан хөдөлмөрч хүн.

бүжиг зааж байхдаа түүнийг дагаж баярлаж, огшдог

Харин Г.Сүндэрмаа эгчийн хувьд “Sweetymo­tion” хамтлагтайгаа АНУ-д удчихсан туршлагатай уран бүтээлч. Сэтгэл хөдлөлийн хувьд их гадагшаа. Бүжгийн ямар ч тавилтыг маш их сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээн авдаг. Их эрч хүчтэй. Тэр нь ч бидэнд нөлөөлж бүжиг зааж байхдаа түүнийг дагаж баярлаж, огшдог.

Толины өмнө ганцаараа бүжгээ давтаад зогсож  байдаг

Ц.Тэмүүлэн ах бусад үед чимээгүй. Бүжиглэх дургүй байгаа  юм уу, эсвэл бидэнд дургүй байгаа юм болов уу гэж бодогдохоор. Гэхдээ огт тийм биш. Тэр хүний байгаа нь л тэр. Бэлтгэл нь дуусаад хоёр, гурван цаг өнгөрч байхад ч яваагүй, толины өмнө ганцаараа бүжгээ давтаад зогсож  байдаг. Энэ мэтээр оролцогч болгон өөр өөрийн гэсэн онцлогтой.

Э.Бурам

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.