Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Монгол охин олон улсын миссийн тэмцээний ялагч болжээ
Одод

Монгол охин олон улсын миссийн тэмцээний ялагч болжээ

Урлаг Урлаг20/08/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13513513513865730322018-08-20-12-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо ирлээ. 7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд  Монгол улсын  төлөөлөл  эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж  байсан билээ.

   1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж  14 хоногийн туршид  тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг эх орондоо авчирч байна.  

   Дэлхийн аялал жуулчлалын элчийг шалгаруулдаг тус тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байгаа охид эх орныхоо түүх соёл, хөгжил дэвшил, жуулчдын анхаарлыг татахуйц гарц боломжийг сурталчилдагаараа ач холбогдолтой.  “The world miss tourism ambassador 2018” арга хэмжээг зохион байгуулагчид болоод хэвлэлийн агентлагууд, үзэгчдийн онцолсоноор Монголын төлөөлөл болон оролцсон Б.Гүнзаяа онгон дагшин байгалийн сүр хүч, нүүдэлчин амьдралын хэмнэл, тал нутгийн охидын эрэмгий зоригийг илтгэсэн эко видео, хувийн үзүүлбэр, үндэсний хувцасаараа өөрийн эрхгүй анхаарал татаж байсныг мэдээлжээ.

   Б.Гүнзаяа охин ийнхүү дэлхийн нэр хүндтэй  арга хэмжээнд  амжилт үзүүлж   эх орноо сурталчилж, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлж байна.   Мөн тэмцээний хамгийн чухал шалгаруулалт болох олон нийтийн санал асуулгын сүлжээнд Монголчууд хамтдаа байж, тасралтгүй саналаа өгч нийт дүнгээрээ  тэргүүлж байсан нь  онцлох үйл явдал болж чадсан юм. Энэ бол бидний эв нэгдлийг харуулсан үнэхээр сэтгэл догдлуулсан мөчүүд байсан гэж Б.Гүнзаяа хэлж байна.

   Тэмцээнийг үзэхээр дэлхийн 100 гаруй орны 40  орчим сая жуулчин Тайландыг зорин ирсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцож байгаа охидоос тус орны өв соёлыг танин мэдэж дараа дараагийн аялалынхаа зорилгыг тодорхойлсоноо илэрхийлсэн байна. Манай орны хувьд энэхүү олон улсын цараатай  тэмцээнд  3  дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд Б.Гүнзаяа энэ удаа  хүндэт титмийг ийнхүү эх орондоо авчирч байна.  Түүнийг “Чингис хаан” нисэх буудал дээр гэр бүл, найз нөхөд дэмжигч фенүүд  нь тосон авч хүндэтгэл үзүүлсэн байна.

Г.ИТГЭЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.