Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа цэг тавьжээ
Оддын амьдрал

Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа цэг тавьжээ

Урлаг Урлаг26/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture5879831682017-01-26-13-41[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн дууны ертөнцөнд шинэхэ өнгө нэмсэн хосоор нэрлэгдээд байсан Э.Болд, Чулуунчимэг нар хамтын амьдралдаа бүр мөсөн цэг тавьсан бололтой. Дуучин СТА Чулуунчимэг өөрийн фэйсбүүк хуудсандаа: 

Хайрлаад хайрлаад байхад

Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чамруу очно
Түмэн олны хайрыг хүндэлж
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй… хэмээн нийтэлжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.