Монголын сайхан бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia 2012” наадмын шилдэг 20 оролцогч тодорчээ. Энэ тэмцээнд оролцохоор 100 гаруй бүсгүй бүртгүүлснээс 20 нь сүүлийн шатанд үлджээ. Тус тэмцээн нь олон улсын жишгээр “Мисс модель”, “Мисс фото”, “Мисс авъяас”, “Мисс бикини, “Мисс гүүдвил /ухаалаг, сайн үйлс/” гэсэн зургаан төрлөөр шалгаруулалт явуулах аж. Шалгаруулалтыг МҮОНРТ-ээр долоон цуврал нэвтрүүлэг болгон хүргэх юм байна.
Ангилал: Сонгодог уран зохиол
УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Ж.Баянсэлэнгэ, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс маргааш 07.30 цагаас Нийслэл дэх соёл урлагийн байгууллагуудаар зочлох нь.
Эрхэм түшээд энэ өдөр соёл урлагийн 17 байгууллагаар явж, үйл ажиллагаатай нь танилцахаар болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын хурлын II ээлжит бус чуулганаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнээр замын хөдөлгөөний ачаалыг 20 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэж үзэж байгаа бөгөөд үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх юм. Маргаашнаас эхлэн ирэх аравдугаар сарын 27-ныг хүртэл дараах шийдвэрүүдийг нийслэлчүүд хэрэгжүүлж эхлэх болох нь ээ.
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрөөс эхэлж цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Жил бүр хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэг бүхний үүдэнд хонон өнжин дугаарладаг нь жам болж хувираад олон оныг ардаа үджээ. Энэ жил ч дээрх дүр зураг давтагдаж, дөнгөж наймдугаар сар гарахтай зэрэгцээд хүмүүс “Цэцэрлэгийн эрхлэгч таних уу” гэсэн асуултаар танил тал, төрөл саднаа булж эхэлсэн. Зарим нэг нь таньдаг цэцэрлэгийн эрхлэгчээ уяраах гэж хамаг ухаанаа уралдуулсан байх. Хаа сайгүй хүмүүс энэ тухай ярьж байсан. Тэгвэл өчигдөр цэцэрлэгийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэж байдал ямар байгааг сурвалжилсан юм
Олон улсын энхийг дэмжих ажиллагааны Khaan Quest 2012” буюу “Хааны эрэлд- 2012” хамтарсан сургуулилт энэ сарын 12-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэлсэн.
Харин өнөөдөр энэхүү ажиллагааны хаалт өнөөдөр 10.00 цагт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно.
Энэ сарын 18-28-ны өдөр хүртэл Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, Туушин ХХК-ийн зочид буудал, Төв бассейн, Чингис хаан зочид буудал орчмын халуун усыг хязгаарлахаар болжээ. Улаанбаатар хотод нийтдээ 138 километр дулааны шугам байдаг аж.
Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Цөмийн болон цацрагийн Хяналтын улсын ерөнхий байцаагч Г.Манлайжав нарын хамтарсан тушаалаар “Рентген хяналтын төхөөрөмж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Хил, гаалийн байгууллагын аюулгүйн үзлэгт рентген хяналтын төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулах үед цацрагийн хамгаалалтыг сайжруулах, ажиллагсдын мэргэжлийн шарлагыг бууруулах, болзошгүй цацрагийн шарлага, ослоос урьдчилан сэргийлэх, ажиллагсдын цацрагийн аюулгүйн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.
Дэлхийн хамгийн том чөлөөт нэвтэрхий толь, мэдлэгийн сан болсон Википедиа жил ирэх тусам хөгжиж, уншигчдийн тоо нь өссөөр байгаа билээ.
Харин саяхан Википедиа нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд Википедиа нийт 17 орчим сая мэдээ оруулагч, нийтлэгчтэй болсон ба түүний ердөө 9 хувь буюу 1.5 сая нь эмэгтэйчүүд болох нь тогтоогдсон байна. Үлдсэн 15.5 сая нь бүгд эрчүүд аж.
Хөдөө орон нутгийн оюутнууд удахгүй нийслэлийг зорино.
Ангийн хамт олонтойгоо уулзах хүслээр жигүүрлэсэн ч амьдрах орон байраа хэрхэх талаар асуулт хэвээр ирэх оюутан цөөнгүй.
Харин олон жил яригдсан мянган оюутны байр энэ намар ашиглалтад орох болсныг дуулаад Монголын оюутны холбоог зорилоо. Холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас дараах мэдээллийг авсан юм.
Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийх гэж байна. Анхны нээлттэй хэлэлцүүлэг “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулагдах юм.