Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ням гаригийн амралтын өдрөөр нийслэлд өрнөж буй зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд болон сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа.
Ангилал: Сонгодог уран зохиол
Сүүлийн хэдэн жил дэлхийн цаг уур их сонин боллоо. Магадгүй мэдээллийн хурд эрс нэмэгдсэнээс хүмүүс энд тэндхийн сайн муу явдлыг тэр дор нь сонссоных ч юм уу. Байсгээд л ойрын зуу, мянган жилд тохиолдоогүй гамшигууд үзүүлж байна. Европ яг Монголын өвөл шиг тэс хөлдөв.
Хүйтэн хөндий энэ гэр хорооллын гудамжны аль нэг мухраас өлөн ходоодондоо захирагдаж, зуудаг гэж цоллогдсон нохой гараад ирэх вий дээ. Үнэхээр нийслэл хотын гэр хороололд золбин нохойн орон зай дэндүү их болжээ. Бүр хүн рүү сүрэглэн дайрах боллоо.
Энэ жил улсын хэмжээнд 1,2 сая тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Хадлангийн ажил энэ сарын 10-наас төвийн бүсэд, хангайн бүсэд 15-наас эхлэхээр болжээ. Харин бороо энэ янзаараа үргэлжлэх юм бол хадлангийн ажилд саад учрах юм. Хадлангийн ажилтай анхаарал хандуулж БНХАУ-аас хөнгөлттэй зээлээр 3000 жижиг оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт авчирсан байна. Үүнээс 30 гаруй хувийг нь малчдад өгөх аж.
Улаанбаатар хотын орчимд элс, хайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан 50 гаруй аж ахуйн нэгж байдаг аж.
Тэдгээрээс нь байнгын ажиллагаатай байгаа боловч шаардлага хангасан хэмжээнд олборлолт явуулж чаддаггүй юм байна. Түүнээс болж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулах, иргэдийн тав тухыг алдагдуулах, авто зам эвдэх зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар иржээ.
Манай улсын эрдэмтэн, судлаачид болон багш нар Кембрижийн Их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 10.00 цагаас хос хэлний олон улсын “Шинэ эрин” дунд сургууль дээр Кембрижийн их сургуулиас ирсэн эрдэмтэд 9-р сарын 1-нээс нэвтрүүлж эхлэх ЕБС-ын шинэ хөтөлбөрийг багш нарт танилцуулна.
Энэ жилээс эхлэн “Оюутны үндэсний тэтгэлэг” болох 70 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Тэгвэл удахгүй эхлэх гэж буй хичээлийн шинэ жилээс урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрлөөр олгох гэнэ.
50 хувийн тэтгэлэг нь “эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд суралцаж байгаа гурав болон түүнээс дээш голч дүнтэй оюутнууд, шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720-оос дээш оноо авсан тохиолдолд” олгогдоно.
Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд шүүнэ.
Түүний өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллана. Түүнд холбогдох хэргийг таван жил дамнан шалгаж, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу гэх шалтгаанаар ийнхүү сунжирсаар байгаа юм.
Нийслэл хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш хоёр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг, Гандийн гудамж, Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр төрөхийн арын туслах зам, Сонгинохайрхан дүүрэг Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг модны хоёрын замын хөдөлгөөнийг өчигдөр орой 22.00 цагаас энэ сарын 28-ны 09.00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтлэлтийн ажил хийхээр боллоо. Иймээс энэхүү хаалттай замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.