Ангилал: Сонгодог уран зохиол

NASA зурхайн ордуудад “Офиукус” нэртэй 13 дах ордыг шинээр нэмж, бусад бүх орд эхэлж, төгсөх өдрүүдийг үндсээр нь өөрчилж байна. Тиймээс зурхай сонирхдог хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлээ эрс өөрчлөх хэрэг гарах нь ээ

True sign of intelligence is not knowledge, but imagination”,

“Mathematic will get you from A to B. Imagination will take you everywhere”

.. гэх мэт “imagination” –ыг магтсан ишлэлүүдийг Эйнштэйн, Томас Эдисон, Стив Жобс нарын суутнууд хэлж, түүнийг нь манайхан янз янзаар орчуулж цахим орчинд тараах болж. Ихэнхидээ л “imagination” –ыг ”төсөөлөл” гэж махчлан буулгадаг. Жишээ нь “Математик А цэгээс Б цэг хүрэхийг л заана, харин төсөөлөл хаа ч хүрэхийг заана”, “Мэдлэг биш төсөөлөл илүү чухал” гэх маягаар. Эйнштэйн өөрөө физикч, түүний харьцангуйн онол математик тооцоогүй төрөх боломжгүй учир “математик нь чухал биш, математик сэтгэхүй чухал” гэсэн санаа дурдсан байх.

Монголчуудыг XIII зуунд л бичиг үсэг гээч зүйл байдаг гэдгийг сая мэдсэн мэтээр манай их мэдэгчид амны алдас хийх нь мэр сэр байна. Харьд, ялангуяа хаяа залгаа Орос, Казахстан мэт улсад ийн өгүүлэгчид бүр ч олон бололтой. Тэд “Юань улсын судар”-ын 124 дүгээр ботийн нэгэн домгоор гул барих атлаа аль эрт хэлбэржин тогтсон бичгийн сонгодог хэлний бодит жишээ болох “Монголын нууц товчоо” хэмээх агуу бүтээлийг үл анзаарах нь харамсалтай.

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжин, цагийг нэг цагаар ухраах аж. Монгол улсад анх 1960 онд цаг урагшлуулах зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргээж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн цаг урагшлуулах, ухраах горимд шилжсэн юм. Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны эртийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагт цагийг урагшлуулсан билээ.

Есдүгээр сарын 1-нийг олон улсад эрдмийн өдөр хэмээн тэмдэглэдэг боловч Дэлхийн бүх улс оронд хичээлийн шинэ жил энэ өдөр эхэлдэггүй. Тиймээс дэлхийн улс орнууд эрдмийн баярыг хэзээ хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.