Сүүлд нэмэгдсэн
Ж.Ариунжаргал анхны гоёмсог дуугаараа олныг уяраана
380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байгаа билээ. Нийслэлийн Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркеструуд, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.
Залуусыг өөрийн өвөрмөц хоолойгоороо уярааж, байдаг дуучин бол Наагий. Түүний шинэхэн клип цацагдлаа. Тун чиг…
Залуусыг зүүдний ертөнцөөр аялуулж буй шинэхэн клип байлдан дагуулж байна
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан, залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлт энэ сарын 18-ны өдөр Отгонтэнгэр Их сургуулийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт шалгарсан 80 оюутан, залуучууд, зохион байгуулагч багийн гишүүд оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээ 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг баяждаг юм. Монголын уран зургийн галерей орчин үеийн дүрслэх урлагийн он оны шилдэг бүтээлээс бүрдсэн нийт 4000 гаруй бүтээлийг хадгалж хамгаалан, үзэгч олонд толилуулдаг.
Дэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо маргааш буюу 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд 10 цагаас “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III форумыг зохион байгуулах юм байна.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
