Сүүлд нэмэгдсэн
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирцгээлээ.
Манай сайтаас шороон “Гахай” жилийн сар шинийн баярын энэ өдрүүдэд улиран одож буй “Нохой” жилийн Монгол Улсын салбар бүрийн онцлох үйл явдлуудын мэдээллийг эрхэм уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид хувцас загварын салбарын “Нохой” жилийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойд ирэх гуравдугаар сарын 01-04-ний өдрүүдэд болно. Мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.
Шинийн 5-ны билэгт сайн өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ салбарынхаа ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, уулзалт зохион байгуулж байна. Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярыг тохиолдуулсан уг уулзалтад 150 гаруй ахмад хүрэлцэн иржээ.
Монголчууд сар шинийн баяраар үндэсний хувцсаар гангарч, өв уламжлалаа хүндлэн дээдэлсээр ирсэн билээ. Ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, ураг садны хэлхээ холбоогоо батжуулах, овог удам судраа мэдэх, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг ёс заншлаа дээдэлсэн монголчуудын үндэсний уламжлалт баяр бол Цагаан сар юм.
“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй юм. Шоуны шүүгчээр Монгол Улсаас реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажиллаж байна. Тэгвэл тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
