Сүүлд нэмэгдсэн

Монголын Орчуулагчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зарладаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д ирсэн бүтээлүүдийн эмхэтгэл болох “Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номын нээлт энэ долоодугаар сарын 29-ний 12.00 цагт “Аз хур” номын их дэлгүүрт болох ажээ.

Монголын хошин урлагийн “Х түц” продакшнаар овоглосон алаг нүдэн И.Одончимэгийн 50 насны төрсөн өдөр өчигдөр /2017.07.27/ тохиосон билээ. Авьяаслаг жүжигчний төрсөн өдрөөр түүний хань Т.Бархүү өвдөг сөхрөн сууж, сүйн бөгж бэлэглэн, гэрлэх санал тавьжээ.

Жүжигчин Анжелина Жоли долоо дахь хүүхдээ төрүүлэхээр болсон тухай “Elle” сэтгүүлд мэдээлсэн байна. Жүжигчин бүсгүйн дотны хүний хэлснээр, Анжелина Жоли нэгэн залуутай дотно үерхэж байгаа бөгөөд хосууд хүүхэдтэй болохоор телөвлөжээ.

Их Хүрээ (Өргөө)-н дэх хаант Оросын ерөнхий консулын нарийн бичгийн дарга, орчуулагч Я.П.Шишмарев 1862 оны Даншиг наадмын талаар “Северная пчела” сэтгүүлд өгүүлэл нийтлэж байсан нь эдүгээ түүх болон үлджээ. “Монголын Үндэсний баяр” хэмээх энэ өгүүлэлээс та бүхэнд тоймлон хүргэе.

Чин сэтгэлээсээ дуулдаг шигээ бусдад халуун гараа үнэнээсээ сунгаж чаддаг нэгэн дуучин бий. Тэр бол “Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн билээ. Тэрбээр урлагт 20 гаруй жил зүтгэж Монголын эстрадын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Түүнд алдаж, онож явсан үе аль аль нь бий.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар нийслэлийн Соёл, урлагийн газрын хагас жилийн ажлын тайлантай танилцаж, цаашид ажиллах чиг үүргийг өглөө.

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм.

Л.Цогзолмаа гуайнд очлоо. Гэхдээ очих хүсэлтэйгээ өглөө нь утсаар дуулгахад “Та нар ямар юм бичих гэж байгаа бол доо. Юу ч гэсэн хүрээд ир, удвал би гарчихна шүү” хэмээсэн. Ингээд орой ажлаа тарсны дараа очиход тэрбээр цагаан шap өнгийн дээл өмсчээ. Зээ охинтойгоо амьдардаг юм билээ.

Мэдээлэл технологийн салбарт анхдагчийн төлөөлөл гэгдэх “Том-Амжилт” компанийн шинэ бүтээл, ирэх сард нээлтээ хийх Монголын анхны 3д хүүхэлдэйн киног танилцуулж байна. Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.