Сүүлд нэмэгдсэн

Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй. Төр засаг маань энэ язгуур урлагийн төрлийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүднээс “Монголын уламжлалт бүжиг-бий биелгээ”-г Монгол Улсын болон ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж хадгалж хамгаалах дотоод, гадаад орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа билээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, цаашлаад дэлхийн тайзнаа гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин

Тухайн хүний өдөр тутмын хоололтын хөтлөлт, зөв хооллох жор, дэглэм бүгдийг хамруулж өгснөөрөө хүний биед богино хугацаанд өөрчлөлт, үр дүнг мэдрүүлэх ач холбогдолтой чухал хөтөлбөр болохыг Доко багш хэлж байсан юм.

Холливуудын нэрт жүжигчин Ван Дамм залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байжээ. Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг гэнэ. Ван Дамм 16 нас хүртлээ балетын чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз. Харин тэрээр хамгийн сүүлд “Биелэгдэшгүй даалгавар” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Түүнээс хойш уран бүтээлч маань гэр бүлийн амьдралдаа цаг гаргах болжээ.

Рок попын нэгэн өнгө болж гарч ирсэн хамтлаг бол яахын аргагүй “Чоно”. Ах нарынхаа халааг авсан гэгдэж уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж явсан тэд нэг хэсэг нам гүм болсон. Хамтлаг тарсан уу эсвэл хувийн амьдралаа хөөгөөд явсан уу гэдэг нь таамаг төдий найман жил болсон. Тэгвэл энэ жилээс тэсрэлт хийж үзэгч фен олныгоо байлдан дагуулж хэд хэдэн уран бүтээлийг гаргаад байна.

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнцэцэг болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.