Сүүлд нэмэгдсэн

19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үеийн хоёр уран барималчийн хайр дурлал хүн төрөлхтөний урлаг гоо зүйн сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Францын нэрт уран барималч О.Роден болон насан туршдаа түүний нууц амраг хэмээгдэж явсан “хонгорхон” Каммила Клодел хоёр бол өөрсдийн хайр дурлалаа урлагийн бүтээл болгож үлдээж чадсан хоёр юм. Тэдний хайр дурлал Родены “Үнсэлт”, “Вальс”, Клоделийн “Шакантула” зэрэг бүтээлүүдэд мөнхрөн үлджээ. Харин саяхан гэр бүлээсээ салсан нэрт жүжигчин, продьюсер Брэд Питт Родены замналаар явахаар шийдсэн бололтой. Учир нь тэрээр өөрийн экс эхнэр Анжелина Жолид зориулж уран баримал бүтээж байгаа гэнэ.

Татварын Ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгч сурагчдад татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг билээ.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 13. Сумъяа гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Нэрт жүжигчин Жеки Чаны амь нас, эрүүл мэндийг даатгахаар шийдсэн даатгалын аливаа компани аль хэдийнэ дампуурсан байх байсан бизээ. Үүнд гайхах явдалгүй бөгөөд Жеки мэргэжлээрээ ажиллаж ирсэн хугацаанд 3000 орчим удаа бэртэж гэмтжээ. Энэ бүгдийг тоочих боломжгүй нь мэдээж, тиймээс заримынх нь тухай л тогтож өгүүлье.