Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Эргээд эх үндэс рүүгээ” хэмээх үзэсгэлэн нээгдлээ
Үзэсгэлэн

“Эргээд эх үндэс рүүгээ” хэмээх үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг17/09/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kjeel7ki85joejjrmdpuuc6ih2033208092013-09-17-11-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дүрслэх урлаг шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээр өдрөөс өдөрт өргөжин тэлж, байгаа юм. Үүний нэг тод илрэл бол өнгөрсөн амралтын өдөр “Цагаандариум” арт галерейд ХБНГУ-ын Веслинг хотын урлагийн холбооны шагналт зураач Цэндийн Ган-Эрдэнэ, ХБНГУ-ын Д.Конвиарцын нэрэмжит шагналт  Зураач Цэгмэдийн Цаца нарын хамтарсан уран бүтээлийн шинэ үзэсгэлэн нээлтээ хийлээ.

"Вack to the roots" буюу “Эргээд эх үндэс рүүгээ” хэмээх энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлч маань сүүлийн нэг жилийн турш бэлтгэсэн бүтээлээрээ дамжуулан монголчууддаа Герман улсад юу сурч мэдсэнээ тайлагнан үзүүүллээ. Уг үзэсгэлэн нь тэдний  эх орондоо дэлгэж буй анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

Үзэсгэлэнгийн эздийн тухай нэгэн сонирхолтой түүхийг өгүүлэхэд, тэд хоёулаа 1979 оны нэг сар, нэг өдөр төрсөн, арван жилдээ нэг ангид суралцаж байсан, Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцан дараа нь ХБНГУ-ыг зорин өнөөдрийг хүртэл тэнд уран бүтээлээ туурвин ажиллаж, амьдардаг гээд маш сонирхолтой сэжмээр холбогдсон уран бүтээлчид аж. Харин тэдний уран зургийн үзэл бодол, философи, арга техник эрс тэс өөр бөгөөд тэрхүү өөр өөрсдийн урлагийн ертөнцийг энэ л танхимд дэлгэн харуулсан юм. Зураач Ц.Цацагийн хувьд уран бүтээлийн сэдэв нь бэлэгдэл, нууцлаг байдал руу нэлээд нэвтэрч, түүнийг тайлахыг хичээсэн өвөрмөц зургуудыг дэлгэн харуулсан бол зураач Ц.Ган-Эрдэнийн хувьд байгальтай холбоо, уялдаатай болон хүний дотоод ертөнцийг нээн харуулсан бүтээлүүд нь үзэгчдийн хүртээл боллоо.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.