Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ц.Хулан: Улс төрд орж доошоо орохгүй
Оддын амьдрал

Ц.Хулан: Улс төрд орж доошоо орохгүй

Урлаг Урлаг17/09/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
resize_13717988504399239392013-09-17-14-45[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Цоодолын Хулангийн ‘’ Зүгээр л нэг суугаад зүлгэн дээрээ гэрээ бариад суухсан ‘’ гэсэн шүлгийн мөрүүдийг стресст автсан хүн бүр хэлэх болжээ.  Уншигч,  үзэгчид яруу найрагч Ц.Хулан хэмээх гандан буурахгүй, жавхаалаг  бүсгүйн сэтгэлд шингэсэн шүлгүүдээс нь гадна UBS  телевизийн ‘’To be or not to be’’  буюу ‘’Орших уу, эс орших уу ‘’ нэвтрүүлгийн шүүгчээр нь түүний  цар хүрээтэй сэтгэлгээг  илүү таниж мэдэх болсон. Ц.Хуланг  дээдсийн хүрээллийн хүүхнүүдийг илтгэх  хурц улаан өнгө,  дэгжин малгайгүйгээр төсөөлөх аргагүй. Өнөө цагийн яруу найргийн өнгө төрхийг тодорхойлолцож яваа яваа галтай цогтой яруу найрагчдын нэг гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрдөг.  Түүний яриа ялдам төдийгүй үнэн байдаг. Эх орноо гэсэн сэтгэл шүлгэнд нь ч, зүрх сэтгэлд нь ч  шингээстэй байдаг. Шулуун шударга үг яриатай хэнтэй л бол хэнтэй зохицон хамтран ажиллаж чаддаг төдийгүй ямар ч байсан С.Баяраас эхлээд Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчөөс  хүртэл дэмжлэг туслалцааг авч чаддаг, тэднийг бас дэмжиж, хэрэгтэй цагт нь  дуу хоолойгоо хүргэж  чаддаг бүсгүй. Тэр цаг үргэлж хэвлэлийн нүүрийг чимж, анхаарлын төвд  байж чаддаг болохоор хар цагаан хэл ам  дагаастай л  явдаг. Элдэв хэл амнаас жийрхэхгүй эрэмгий, омголон  эмэгтэй. Нэгэн цагт дөч гарсан эрд дурласан тухайгаа шүлэг бичин, олныг шуугиулж явсан удаатай.  Үүнийгээ тэрбээр тайлбарлахдаа,’’ Нэг нь хэдэн жилийн өмнө ирж, нөгөө нь арай хэдэн жилийн дараа ирдгээрээ л ялгаатай болохоос биш адилхан төрөөд үхдэг хүмүүст насны ялгаа гээд байх хэрэг юун’’ гэсэн байдаг. УИХ-ын сонгуульд өрсөлдөх яриа хэдэнтээ гарч байсан ч тэрээр дэвшээгүй. ‘’Улс төрд орж доошоо орохгүй’’ гэж бардам хэлэх дуртай.  Утга уран зохиол, яруу найргийг юунаас ч дээгүүр тавьдаг ясны найрагч хүн бөгөөд бусад эмэгтэйчүүдийг өөр шигээ байгаасай гэж хүсдэг гэнэлээ.

Эх сурвалж: aravt.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.