Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Н.Цогтбаяр: “48 цаг” кино наадам нийт 76 бүтээл төрүүлсэн
Дуу хөгжим

Н.Цогтбаяр: “48 цаг” кино наадам нийт 76 бүтээл төрүүлсэн

Урлаг Урлаг02/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images6778519632013-10-02-09-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"48 цаг кино наадам"дѳрѳв дэх удаагаа болох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлддөг билээ. Уг наадмыг зохион байгуулагч Н.Цогтбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ жил хэдэн кино өрсөлдөх бол?

-Одоо бүртгэл явагдаж байна. Аравдугаар сарын 10-нд бүртгэл дуусаад хэдэн баг оролцох нь тодорхой болно. Одоогийн байдлаар 26 баг бүртгүүлээд байна. Оролцуулах багийн тоо хязгаартай учраас уран бүтээлчид маань амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Энэ нь театрын үзлэгийн цагаас хамаарч байгаа юм.

-Шилдэг бүтээлээ хэрхэн шалгаруулах вэ?

-Аравдугаар сарын 19-ний бямба гаригт шилдгээ шалгаруулах төлөвлөгөөтэй байна. Наадам зохион байгуулагчдын зүгээс тодорхой шалгуур тавьдаг. 48 цагийн өмнө багуудаар сэдэв сугалуулаад, тухайн сэдвээрээ хоёр хоногийн дотор 4-7 минутын кино хийх ёстой. Жил ирэх бүр оролцох багийн тоо нэмэгдэж байгаа. Энэ кино наадам зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш 76 богино хэмжээний бүтээл төрсөн.

-Түрүүлсэн баг олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрх авдаг. Өнгөрсөн жилүүдэд түрүүлсэн кинонууд ямар амжилттай оролцсон бэ?

-Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм. 2010, 2012 онд түрүүлсэн кино тухайн онуудынхаа олон улсын “48 цаг” кино наадамд шилдэгт шалгарч байсан. Энэ наадмын шилдгүүдийг багтаасан DVD гаргадаг. Үүнд манай хоёр кино багтсан. Мөн Францын олон улсын кино наадамд оролцох урилга авч оролцсон. Цаашдаа ч олон улсын наадамд илүү амжилттай оролцох бүрэн боломж бий.

-Шүүгчээр ямар хүмүүс ажиллах вэ?

-Шүүгч нарыг шилдэг кино шалгаруулах өдөр хүртэл нууцалдаг. Тиймээс 19-нд бүх зүйл тодорхой болно гэсэн үг.

Л.ОДОНЧИМЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт “Boyzone” хамтлагийн гишүүн Ронан Китинг Монголд анх удаа дуулна

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

“ТикТок”-т хорт хавдартай тэмцэж буй амьдралаа хуваалцдаг байсан инфлюнсер Сидней Тоул 26 насандаа таалал төгслөө

07/08/2026

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026

Алдарт “Boyzone” хамтлагийн гишүүн Ронан Китинг Монголд анх удаа дуулна

07/08/2026

Шарлиз Терон өнөөдөр 51 нас хүрч байна

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.