Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Лана Сутра” хэмээх сонирхолтой уран бүтээл
Дуу хөгжим

“Лана Сутра” хэмээх сонирхолтой уран бүтээл

Урлаг Урлаг02/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
37c5914c3eb99ac03be8ae06fa1e9dfa9473004142013-10-02-13-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Та бидний сайн мэдэх “Юнайтэд Колорс ов Бэнеттон” брэндээс Кубийн уран бүтээлч Эрик Равиэлотой хамтран нэгэн сонирхолтой төсөл дээр ажилласан нь “Лана Сутра” хэмээх дараах бүтээл юм. “Лана” нь Итали болон Францаар ноос, ноосон утас гэсэн утгатай бол “Сутра” нь нэгдэн нийлэх, уусан шингэх гэсэн утгыг гаргаж байгаа юм байна.

Энэ нь тус брэндийн шинээр гаргаж байгаа коллекцид зориулсан өвөрмөц шийдэлтэй бүтээлүүд бөгөөд брэндийн голлох өнгөний шийдлүүдээс санаа авч ноосон утсаар амилсан “сексийн байрлал” бүхий үзмэрүүд юм.

Энэхүү бүтээлүүд Истанбул, Милан, Мьюнич зэрэг хотуудад нээгдсэн “Юнайтэд Колорс ов Бэнеттон”-ы салбаруудын нээлтийн арга хэмжээнд зориулагдан тавигдсан байна.

Уран бүтээлч Эрик нэгэн ярилцлагадаа: “Хамгийн сүүлд ажилласан энэхүү бүтээлээрээ би өнгөний гайхамшигт олон талт хослолоор ямар ч шашин шүтлэг, соёл, арьс өнгө, өссөн төрсөн газар нутаг гэх мэтээр хүн төрөлхтнийг ялгаварлан гадуурхалгүй бүгдийг нь нэгэн чигт хөтөлдөг хайр гэдэг зүйлийг, бие биесдээ нэгдэн уусан шингэж буй агуу хайрыг илэрхийлэхийг хүссэн юм. Би Кубад төрсөн ч үүний өмнө би Дэлхий гэдэг гараг дээр төрсөн хүн. Би бол хүн, тэр дундаа ямар нэгэн хил хязгаарт баригддаггүй, итгэдэг ч үгүй хүн. Энэ бол миний дэлхий, бас бидний. Бүгд энэхүү хил хязгаарыг сөрөн хайр гэдэг цор ганц зүйлд нэгдэн шингэдэг шүү дээ.” гэжээ.

Эх сурвалж: PlaySkull.mn
 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Алдарт “Улаанбаатарын үдэш”-ийн зохиогчийг хоёр өрөө байраар урамшууллаа

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

30/10/2026

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатарын мэндэлсэн өдөр

30/10/2026

Дэлхийд хамгийн хүнд алтан ээмгийг Энэтхэгийн дархчууд урлажээ

30/10/2026

Тони Старкийн “Acura NSX” машиныг дуудлагаар худалдана

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.