Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай залуусын өдөрлөг болно
Сонгодог уран зохиол

“Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай залуусын өдөрлөг болно

Урлаг Урлаг03/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
21b2a8246c11c717big9246187682013-10-03-13-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай  залуусын өдөрлөг энэ сарын 5-нд  12.00-18.00 цагт Тусгаар тогтнолын талбайд болох гэж байна.

Хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэггүйгээсээ болж бид эрхээ эдлэх, бусдын эрхийг хүндэтгэх чадваргүй хүн болж, өөрсдөө амьдрах орчноо хүний эрхэд ээлтэй бус болгож байдаг. Энэ байдлыг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй залуус нэгдэн 2008 оноос “Эрх чөлөөний парад”-ыг жил бүр уламжлал болгон зохион  байгуулж ирсэн билээ.

Энэхүү уламжлалын дагуу хүүхэд болон охид эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг нэгдэж хүний эрхэд ээлтэй эрүүл, аюулгүй амьдралын орчин, эрүү шүүлтгүй эх дэлхийг  бий болгохын төлөө “Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриан дор залуусын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн зорилго нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад юм.

Энэхүү өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучууд, хамтран зохион байгуулагчаар “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ, “Гүнж” ТББ-ын дэргэдэх “Гүнжээгийн клуб”, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Мөрөөдлийн Ирээдүй”-ТББ ажиллаж байна.

“Эрхийнхээ төлөө шуугих"-аар “Эмоци” продакшн, Ноён Бондгор, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаа, Л.Насанбуян, “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогч  А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Ж.Акбота, “Улаан туг” бүжгийн хамтлаг, “Radar” амьд хөгжмийн хамтлагууд оролцож ая дуугаа өргөхөөр болжээ. Энэ өдөр эрх чөлөөний мэдрэмжээ илэрхийлсэн шилдэг имижийг бүрдүүлж ирсэн оролцогчдыг гайхамшигтай бэлэг хүлээж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.  

Т.Жанерке

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.