Дэлхийн олон улс орнуудад маркетеруудын өдөртэй байдаг ба мэргэжил нэгт хүмүүстэйгээ жил бүр чуулан тухайн улсынхаа маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон, дэлхийн маркетингийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцон асуудлаа шийдвэрлэдэг байна.
Тэгвэл “Монгол Маркетер” ТББ нь Монголын маркетингийн салбарт хувь нэмрээ оруулан, энэ салбарт ажиллаж буй боловсон хүчнийг хөгжүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, бусад салбартай хамтран ажиллах боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ба эрхэм зорилгынхоо хүрээнд “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР” –ийг санаачлан жил бүрийн 10 сарын 20–нд тэмдэглэн өнгөрүүлэх болсныг дуулгахад таатай байна. Өнгөрөгч 20 жилийн хугацаанд Монголын маркетингийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар нь өсч, байгууллагын имижийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэ жилийн “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР”-өөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Маркетеруудын Анхдугаар Чуулган”-ыг 2013 оны 10 сарын 17-нд зохион байгуулж байна. Чуулганаар Монгол хэрэглэгч гэж хэн бэ?, Маркетингийн өрсөлдөөний орчин хэр байна?, Маркетингийн удирдлага монгол хэргэгжиж байна уу?, Дэлхийн маркетингийн шинэ чиг хандлага ямар байна? гэсэн сэдвүүдээр салбарын мэргэжилтнүүд хэлэлцэх болно.
МАРКЕТЕРУУД-даа баярын мэнд хүргье.
МОНГОЛ МАРКЕТЕР ТББ
ХОЛБОО БАРИХ: 7555-1020, 88059595
[email protected]
МАРКЕТЕРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР
Цаг |
Агуулга |
Илтгэгч |
13:30 |
Нээлт /Бүртгэл/ |
|
14:00 |
Мэндчилгээ |
УИХ гишүүн, МҮХАҮТ–ын дарга С.Дэмбэрэл |
14.05 |
Монголын Маркетеруудын Холбооны танилцуулга |
Монгол Маркетер ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа |
14:10 |
Маркетингийн түүхэн хөгжил |
Ф.Котлер “Маркетингийн үндэс”номны орчуулагч, редактор, Нью жуулчин ХХК-ийн дэд захирал Р.Халтар |
14:25 |
“Маркетеруудын өдөр” ёслолын үйл ажиллагаа |
|
14:50 |
ҮНДЭСНИЙ БРЭНД |
МҮХАҮТ-ын Монголын Үндэсний Маркетинг Зохицуулалтын газрын захирал Стивен Креппел |
15:10 |
МОНГОЛЫН ЭКСПОРТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН БОЛОМЖ, МАРКЕТЕРУУДЫН ҮҮРЭГ РОЛЬ |
МҮХАҮТ-ын Экспортыг дэмжих, хөгжүүлэх хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа |
15:20 |
Цайны завсарлага |
|
15:35 |
МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧ ГЭЖ ХЭН БЭ? |
Модератор: Б.Бат-Оргил /MNC телевизийн гүйцэтгэх захирал/ “Улаанбаатар Хотын Даатгал” ХХК – Бизнес хөгжлийн газрын дарга Л.Түмэнжаргал ХИС-ийн багш Г.Болдбаатар Максима консалтинг ХХК Судалгаа эрхэлсэн захирал Я.Хишигсүрэн MMCG ХХК ерөнхий захирал Д.Амгаланбаатар Мобиком Корпорацийн маркетингийн албаны захирал С.Дорждэрэм |
16:00 |
Хэлэлцүүлэг |
|
16:15 |
МАРКЕТИНГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ОРЧИН ХЭР БАЙНА? |
Модератор: А.Бүрэнбаатар /Монгол HD телевизийн сэтгүүлч, редактор/ Брийктрүү Пи Ар ПР мэргэжилтэн Б.Энхбат ШӨХТГ-ын Зар сурталчилгааны зохицуулалтын хэлтсийн дарга М.Ганзориг Жем интернэшнл ХХК бизнес хөгжлийн газрын захирал Б.Батбаатар ММЗИ-ийн зөвлөх Т.Дэнсмаа Юнител Группийн тэргүүн дэд захирал Г.Болд |
16:40 |
Хэлэлцүүлэг |
|
16:55 |
МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА МОНГОЛД ХЭРЭГЖИЖ БАЙНА УУ? |
Модератор: Д.Бум-Эрдэнэ /MMCG ХХК гүйцэтгэх захирал/ National marketing agency ХХК захирал Б.Түвшинтөгс Next wave ХХК захирал О.Одхүү Монос фарм трейдийн Гүйцэтгэх Захирал Мухамед Жан BDO advisory group ХН-ийн зөвлөх үйлчилгээний газрын захирал Ш.Алтанцэцэг |
17.20 |
Хэлэлцүүлэг |
|
17.35 |
ДЭЛХИЙН МАРКЕТИНГИЙН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА ЯМАР БАЙНА? |
Модератор: Б.Нандин-Эрдэнэ/СЭЗДС-ийн багш/ СЭЗДС багш, судлаач Б.Нандин-Эрдэнэ ММCG ХХК Ерөнхий Захирал Д.Бум-Эрдэнэ Time tone ХХК гүйцэтгэх захирал Т.Төрболд Монгол масс медиа ХХК гүйцэтгэх захирал А.Амундра |