Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“To be or not to be” театрчилсан шоуны гуравдугаар шатны шалгаруулалт тун удахгүй…
Дуу хөгжим

“To be or not to be” театрчилсан шоуны гуравдугаар шатны шалгаруулалт тун удахгүй…

Урлаг Урлаг29/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_77625584111622013-10-29-14-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Инээсэн маск, шүүгчдийн хатуу атлаа үнэн үг, оролцогчдын догдлол, мөрөөдлөө биелүүлэх гэсэн авьяастнуудгүйгээр “To be or not to be” буюу “Орших уу , Эс орших уу”  театрчилсан шоу нэвтрүүлгийг төсөөлөхийн аргагүй. Энэ жилийн нэвтрүүлэг үзэгчиддээ хүрч эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлээд байна. 10 дугаар  сарын 16, 17-ны өдрүүдэд “To be or not to be” театрчилсан шоуны    хоёрдугаар шатны шалгаруулалт  Цүки хаус төвд болж өнгөрлөө.

Нэгдүгээр шатны шалгаруулалтанд тэнцэж, дараагийн шатандаа орох эрхийн эзэн болсон оролцогчид маань энэ удаа бэлтгэлээ тун чамбай хангаж ирсэн нь ажиглагдаж байлаа. Шат өгсөх бүр шүүлт нарийн болж, 400 гаруй авьяастанаас ялгарч тодорч чадсан зөвхөн ганц оролцогч л гранпри шагналын эзэн болох учиртай. Тиймээс өрсөлдөөн маш ширүүн явагдаж, гуравдугаар шатанд орох эрхийг 40 гаруйхан оролцогч авч чадсан.

Энэхүү шалгаруулалтын дараа гуравдугаар шатанд оролцох эрхийг гардсан оролцогчдод дараагийн шатны даалгаврыг өгсөн юм. Шоуг санаачлан зохион байгуулагч UBS телевизийн удирдлагууд болон тус шоуны шүүгч, УДЭТ-ын Ерөнхий найруулагч МУСТА Н.Наранбаатар, СУИС-ын багш Батнайрамдал нар  гуравдугаар шатны даалгавар болох монологийг хэрхэн сонгох, яаж бэлтгэх  хэрэгтэй, чухам юуг онцлон анхаарвал зохистой зэргийг сануулж хэлсэн. Оролцогчид ч энэ үеэр сонирхосон асуултандаа хариулт авч чадсан юм. “To be or not to be” театрчилсан шоуны гуравдугаар шатны шалгаруулалт 2013 оны  11-р сарын 13,14-нд болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.