Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүдэд унших шүлэг
Утга зохиол

Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүдэд унших шүлэг

Урлаг Урлаг18/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
quote-sad-quotes-33421505-1600-12009411747302013-11-18-14-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүд

Амьдрал дээр зөндөө л байдаг

Аньсганд багтахаа болисон нулимс

Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг.

Зургаан тэр бум хүмүүс дунд ганцаардаж

Цурхиртлаа уйлмаар,цөхөртлөө хашгармаар

Чимээгүй холын хол явчихмаар

Чийрхэж даарсан хүйтэн өдрүүдээр

Чиний төлөө үхэж чадах

Чулуун багана шиг 2 хон хүн байдгийг санаарай

Чамд амьдрал хайрлаж,чамайс хоромч холдоогүй

Чиний төлөө үхэж чадах цаад 2 буурлаа сана.

Живхийг чинь үнэрлээд тайтгардаг аавтай хүн байж

Жихүүн салхинд ганхаад уйлаад суугаад яах юм

Жижиг баривчийг чинь үнсээд сүү өрөгдөг ээжтэй хүн байж

Жиндээх жаврын үзүүрт нулимсаа хийсгээд яах юм

Ертөнцөд чамайс амиа ч харамлахгүй 2 хон хүн байдаг

Ерөөл хэлж сүү өргөөд хайраа асгажил суугаа

Еүлүүр шиг амьдралын зовлонгийн цойрхоог таглаж

Ердөө л чиний төлөө амьдардаг 2 бурханаа сана

Хайрт чинь хуурлаа гээд уйлаад суугаа та

Хамгийн түрүүнд ээжийгээ санаарай

Хайраа бүгдийг нь чамдруу асгачихаад

Хоногийн шөнөд буйвайн дуу зүрхэднээ аялах

Хорвоогийн 2 дох нар ижийдээ л гүйгээд оч

Ажилаасаа гарлаа,алт мөнгө тутлаа гэж шаналаж сууна уу

Аавдаа л гүйж очоод үнэрлүүл

Амирлангүй тэнгэр элчит наран аавдаа

 Анисган дахь нулимсаа шингэтэл нэг үнэрлүүл

 Алтан наран зүрхийг тань дулаацуулна,

Эмнэлгийн орон дээр гуниглан хэвтээ та  

 Ижийгээ тарин шиг дуудаж тайтгараарай

 Эвээлт хорвоод таны л төлөө үхэж чадах

Эвий  2 бурханаа санаж эрүүл болж өндийгөөрэй

 Хөлийн чинь улыг  хайраараа зөөллөж

 Хүслийн чинь жолоонд сүүн сэтгэлээ уяж

 Хүүгээ гэж чиний төлөө амьдрах

 Хүйтэн хорвоогийн дулаахан наран ижий аваа санаарай

 Жаврыг чинь хайраа таглаж

 Зовлонг чинь сэтгэлээрэй халхалж

 Алдааг чинь нулимсаараа угааж

 Амьдралд чиний боол шиг бөхийх

Амин 2 бурханаа санаж

Алд алд санаа алдалтаа нулимстайгаа хамт хөвөрдөөд хая

 Айдсаар дүүрсэн зүрхийг тань аавийн залбирал зоригжуулнаа

Ангир цээжний гунигийн тань ээжийн өргөсөн сүү бүлээцүүлнээ

Амьдралд нар ч бии шуурга ч бий

Амьд 2 бурхантайгаа хамт байхад алзахгүй даваад л гарна

Хэнч чамайг ойлгохгүй байгаа мэт санагдаж

Хэн нэгэнд үхтлээ гомдож уйлж

Хаа нэгтэй харууслын далайд итгэлээ алдаж

Халуун бие чинь бүлээрэн өвдөөд суугаа бол

Хамгийн  түрүүнд та ижий аавдаа очоорой

Хацраа өгч үнсүүлээд  цурхиртлаа уйлахгүй юу

Хар усанд хөлчүүрч бааранд согтохоос уридаад

Хайраа чамруу бүгдийг нь асгадаг 2 бууралдаа очоод нэг үнэрлүүлээрэй

Жихүүн амьдралд даарч хүн л болсон хойно уйлалгүй яах бэ

Зүгээр л төрсөн гэртэй очоод ээжийнхээ цайг уугаад ярилц

Зүүдэлтэй суудалтай хүний энэхэн орчлонд

Зүүдэндээ хүртэл чамаас салдаггүй ижий аавдаа оч

Чамд хэцүү үе жаргалаас чинь цөөхөн ирэх ч тэр л үед

Чиний төлөө үхэж чадах 2 хүн байгааг санаарай…

Эх сурвалж: Инээмтхий хүн (blog)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.