Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Арга билэг” хамтлаг Японд тоглолтоо хийнэ
Дуу хөгжим

“Арга билэг” хамтлаг Японд тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг23/11/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
etno_[800x600]_copy2305438892013-11-23-16-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хөгжмийн урлаг сонгодог чиглэлээр даяаршихын зэрэгцээ тухайн үндэстний язгуур урлагийг дархлан үлдээх гэсэн салаа замын уулзвар дээр  нэгэн шинэ урлагийг бий болгожээ. Тэр нь сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулсан “этно жазз” хэмээх хөгжмийн шинэ урсгал юм. Энэхүү урсгалаар байгуулдсан цагаасаа хойш Япон, Солонгос, ОХУ-ын  “Большой театр зэрэг орноор аялан бие даасан уран бүтээлүүдээ толилуулсан хамтлаг бол ”Арга билэг” хамтлаг билээ.

Тэд энэ удаа Японы "Шизүока" мужид бие даасан тоглолтоо хийхээр болсон юм. Япон улсад болох уг тоглолтын талаар тус хамтлагийн Морин хуурч, продюссер А.Даваазоригтой цөөн хором  ярилцлаа.

-“Арга билэг” хамтлагийнхан Япон улсыг зорих гэж байгаа юм байна. Энэ талаар?

-“Арга билэг” этно, жазз  хамтлаг байгууллагдаад 5 дахь жилээ болж байна. Манай хамтлаг монгол улсын морин хуурийн чуулгын дэргэд байгуулагдсан. Бидний гол зорилго бол ардынхаа үндэсний хөгжмийг орчин үеийн этно тэр тусмаа хөгжмийн хэллэг дотроо нэлээн хэцүү урсгалд тооцогддог жазз хөгжимтэй хослуулж ардынхаа уламжлалт хөгжмийг дэлхийн  орчин үеийн хөгжмийн өнгө аястай нийлүүлэх зорилготой. Байгуулагдсан цагаасаа хойш АНУ, ОХУ-ын  “Большой театр”, Франц, Герман, Хятад, Солонгос улсуудад  бие даасан тоглолтоо хүргэсэн байгаа. Монголын хөгжмийн хөгжлийг гадны орны үзэгчдэд сурталчлах,  улс орныг уламжлалт үндэсний хөгжмийн хөгжлөөр нь тухайн орны соёл ямар түвшинд явж байгааг хөгжим судлаачид үздэг гэж ойлгодог. Энэ удаа бид нар энэ сарын 23-ны өдөр Японы "Шизүока" мужид бие даасан уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар тус улсыг зорих гэж байна. Японы ард түмэн манай монголын үндэсний хөгжим болох морин хуур, хөөмий, уртын дууг маш сайн мэддэг. Мөн бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт  нь морин хуур яаж үүсч хөгжсөн тухай “Зүрхэн цагаан морь” домгоос сэдэвлэсэн морин хуурын тухай өгүүллэг бий. Японы үзэгчид болон хүүхдүүд нь морин хуурын маш өндөр мэдлэгтэй. Энэ удаагийн тоглолтоороо уламжлалт аялгуунаас гадна этно, жазз бүтээлүүдээ анх удаа Японы үзэгчдэдээ тоглох юм. Манай хамтлагийн тоглолтоос жазз хөгжмийг яаж тоглохыг харах боломжтой. Тэгээд тоглолтын дараа өөрсдийн сэтгэгдлээсээ хуваалцах байх аа.

-Гадны орны үзэгчид морин хуурыг энто, жазз урсгалтай хослуулан тоглохоор яаж хүлээж авдаг вэ?

-Гадны орны зарим нэг нь үзэгчид монголын үндэсний хөгжим морин хуурын талаар тодорхой хэмжээгээр ойлголттой байдаг. Монголд жуулчилж ирсэн хүмүүсээс авахуулаад. Тухайлбал, Баруун Европт этно урсгалаар тоглодог хамтлаг олон бий. Манай хамтлагийг энтно, жазз  хэмнэлээр тоглоход маш өвөрмөц, содон сонсогдож байна маш өндөр түвшинд  хөгжсөн байна гэдэг утгаараа  бид нарт ханддаг.

– Бусад орны морин хуур тоглодог уран бүтээлчид манай улсын морин хуурчтай харьцуулбал ямар түвшинд явж байна?

-Өнгөрсөн аравдугаар сард Японд Төрийн шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн бүтээлүүдийг хэрхэн хэн сайн тоглох вэ гэсэн уралдаан Япон морин хуурчдын дунд болсон. Энэ уралдааны гала тоглолтод манай хамтлаг токио хотод очиж тоглосон юм. Япон морин хуурчид маш их сайжирч байгаа. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг маш сайн тоглож байсан. Гэхдээ гадаадад морин хуурчид бид нараас илүү тоглох биш илүү хөгжүүлж авах ёстой гэдэг утгаараа Жанцанноров гуай маань бид нарыг та нар миний бүтээлийг этно жазз урсгалаараа орчин үеийн хөгжмийн найруулгатай  тоглооч ээ гэсэн санал тавьсаны дагуу тоглосон юм. Харин Японы морин хуурчид бол Жанцанноров гуайн бичсэн хувилбараар тоглож байхад  бид нар илүү хөгжүүлсэн хувилбараар тоглож байх жишээтэй.  Үүнийг Японы үзэгчид маш сайхан хүлээж авсан.

 -Тоглолтод нь амжилт хүсье.

-Баярлалаа

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Оскар”-т оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

25/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн гэгээлэг ертөнцөөр аялуулах “Diorling” цуглуулга гарчээ

25/08/2025

“Starbucks” эрүүл мэндийн чиглэлд анхаарч, кокосын усан суурьтай бүтээгдэхүүн гаргана

25/08/2025

“Оскар”-т оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

25/08/2025

“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-д гар урлалын 200 гаруй бүтээлийг дэлгэлээ

25/08/2025

Соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

25/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.