Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“UB Art Fair-2014” үзэсгэлэнд “Сэтгэл татам Улаанбаатар”-ыг дүрслэнэ
Үзэсгэлэн

“UB Art Fair-2014” үзэсгэлэнд “Сэтгэл татам Улаанбаатар”-ыг дүрслэнэ

Урлаг Урлаг28/11/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urilga_hewleho_copy1757435682013-11-28-12-02[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас санаачлан нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр Bluemoon арт галерейтай хамтран “СЭТГЭЛ ТАТАМ УЛААНБААТАР” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. 

Уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн тав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байна. 

Анх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болоход нь 40 гаруй мэргэжлийн уран бүтээлчийн 250 бүтээл, Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалын бүтээл тавигдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй бүтээл худалдаалагдаж, 1500 гаруй хүн үзэж сонирхож байсан бол 2012 оны үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлээр гаргахад гадаад дотоодын жуулчид, худалдан авагч 3500 зочид үзэж байжээ.

Уг үзэсгэлэн 2013 оны 11-р сарын 29-12 сарын 01-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410  дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бишкекийн дөрөв дэх удаагийн Олон улсын кино наадам эхэллээ

10/06/2026

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

10/06/2026

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.