Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“ETUDE” үзэсгэлэн байгалийн гоо сайханыг мэдрүүлнэ
Үзэсгэлэн

“ETUDE” үзэсгэлэн байгалийн гоо сайханыг мэдрүүлнэ

Урлаг Урлаг02/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1463959_591771144205201_1544777090_n7351820502013-12-02-10-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд дэлгэгдэж байна.

Уг үзэсгэлэнд МУСГЗ Ц.Нарангэрэл багш болон үе үеийн төгсөгч 30 гаруй уран бүтээлчдийн 60 орчим бүтээлийг та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Монументаль уран зургийн Ц.Нарангэрэл багшийн урланд 1992 оноос анхны төгсөлт хийснээс хойш тус урлангаас нийт 11 төгсөлтөөр 108 оюутан суралцаж гарчээ. Төгсөгчдөөс өнөөдөр олон бүтээлч үзэгчдийн танил болж өөр өөрсдийн арга барил өнгө төрхийг олсон уран бүтээлчид болжээ.

Зураач хүн этюд, судалбар зургийг байнга хийх ёстой гамма хэмээн олон жил уран бүтээлчдийг урлагийн замд хөтөлсөн багш Ц.Нарангэрэл хэлэх дуртай. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгээ “ETUDE” хэмээн нэрлэжээ.

ЭТЮД /Etude/- Биет зүйлээс зурагдаж байгаа ирээдүйн бүтээл юм уу, эсвэл хэсгийн бэлтгэл болгож хийсэн бүтээл бөгөөд байгалийн гэрэл, агаарын орчинг шууд мэдэрч байгалийн гоо сайханыг үзэгч таньд мэдрэх боломжийг олгодог дүрслэх урлагийн нэгэн төрөл юм.

            Уг үзэсгэлэн нь анх “УРЛАН-1” нэртэйгээр гарч байсан ба 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Цаашид ч жил бүр уламжлал болгон гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 

СУИС-н ДУСургуулийн монументаль уран зургийн багш, урлангийн нийт төгсөгчдөд  амьдрал,  уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Уг үзэсгэлэн 2013 оны 12-р сарын 01-13-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалаас

10/07/2026

ФОТО: “Монголын сайхан орон” тоглолтоос

10/07/2026

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.