Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Б.Навчаагийн экс нөхөр Ж.Угтахбаяр: “ Би зүгээр байгаа хүнд хэзээ ч гар хүрэхгүй″
Оддын амьдрал

Б.Навчаагийн экс нөхөр Ж.Угтахбаяр: “ Би зүгээр байгаа хүнд хэзээ ч гар хүрэхгүй″

Урлаг Урлаг02/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
86378418342013-12-02-13-07[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эршүүд гүдэсхэн зан, хээгүй яриагаараа олны хайр талархлыг хүлээж, тэр хэмжээгээрээ мундаг жүжигчин гэдгээ таниулаад байгаа уран бүтээлч бол Б.Навчаа. Тэрбээр, хэнээс ч айж эмээхгүйгээр тэмцэж энэ өндөрлөгт хүрсэн гэдгээ үргэлж ярьж, хэзээ ч хувийн амьдралаа нууж яваагүй.

Амьдралд нухлагдаж бүдэрч явахдаа “Хэцүү анги” олон ангит уран сайхны киног санаачлан өөрөө найруулж, хахир хатуу захирлын дүрийг бүтээснээрээ урлагт босч ирсэн гэдэг Б.Навчаа өдгөө кино урлагт од болон гялалцаж яваа билээ. Тэрээр “Ларьдма” хэмээх содон нэртэй эрчүүдийн дарангуйлал, гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлсэн энэ киног өөрийнхөө амьдралаас сэдэвлэж хийсэн гэдэг. Тиймээс жүжигчин бүсгүйг нөхөртөө зодуулж, гэр бүлийн хүчирхийлэл гэгчийг яс махандаа тултал мэдэрснээр эцэстээ салж, охиндоо хойд эцгийн гар харуулахгүйн тулд өдийг хүртэл ганцаараа яваа гэдэг нь үнэний ортой бололтой хэмээн хэвлэлээр шуугиан дэгдээд байсан. Гэхдээ л өөрийнхөө амьдралыг илэн далангуй дэлгэн харуулах ийм зориг, хүсэл хэн бүхэнд байдаггүй. Харин Б.Навчаагийн хувьд гомдохын дээдээр гомдож, өширхөж явдаг нөхрөөсөө эл киногоороо дамжуулан хариугаа авахыг хүссэн гэсэн шум яригдаж байсан.

Түүнчлэн өөрийн цахим хуудаснаа экс нөхөртөө хандаж “Жаргалсайханы Угтахбаяр гуай чи намайг элдвээр доромжлоод яахав дээ. Чамайг арчаагүй, архичин, гэр бүлээ тэжээх чадваргүй, муу дээрээ тулсан гэдэг шиг байнга зоддог хүчирхийлэгч байсан болохоор салахгүй яахав дээ. Монгол Улсын шүүх салгаад өгсөн юм. Шүүхийн шийдвэрийг дага. Чи надад хамаагүй хүн. Бүү мэдрэл зан гарга. Нэг бол сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвт. Чамд эрүүл саруул ухаан алга. Нэг бол гэрт орж хулгай хийнэ. Машины цонх хагална. Чи юу гээчийн адгуус вэ. Холдоод зайлаад өг” хэмээн бичиж нөхрөө өөрийг нь дарамталдаг байсан гэдгийг баталж байсан.

Тэгвэл энэ бүхнийг тэвчиж чадаагүй түүний экс нөхөр энэ талаар factnews.mn  сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагадаа Навчаа болон өөрийн хадмуудын талаархи ярилцжээ. Өөрийнгөө хүчирхийлэгч хүмүүсийн яриад байгаа шиг дарангуйлагч Навчаагийн ярьсан шиг тийм муу хүн биш хэмээсэн юм.

8Харин Навчаатай гэр бүл байхдаа гар хүрч байсан нь үнэн гэнэ. Үүнийгээ тайлбарлахдаа хүн зүгээр байж байхад би гар хүрч үзээгүй ялангуяа эмэгтэй хүнд. Хэрвээ Навчаагаас өөр эмэгтэй хүнд Угтахбаяр гэдэг хүн гар хүрсэн бол би Монголоос бүр мөсөн явъя хэмээсэн юм. Ямар ч эр хүн гүндүүгүй саруул ухаанаар аливаад хандах хэрэгтэй гэж боддог. Би түргэн ууртай гээд хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг утгагүй асуудал. Тэр бол хүчирхийлэл…

Ямартай ч хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг бид энэ ярилцлага, тэрхүү ам дамжсан яриаг сонсоод мэдэхгүй гагцхүү тэд өөрсдөө л мэдэх биз ээ.

Эх сурвалж: dorgio.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026
Оддын амьдрал Урлаг

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

08/09/2026

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.