Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно
Театр

“Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

Урлаг Урлаг16/08/2023Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн.

Эл уран бүтээлийг М.Батболд найруулж, ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан.

Түүнчлэн эл жүжгийн гол дүрээр жүжигчин О.Энхтуул оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчнээр тодорсон.

Тэгвэл “Broadway” театрын алдарт бүтээл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар дахин тоглохоор болжээ. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгийг ирэх есдүгээр сарын 1-нээс МҮЭСТО-нд толилуулах аж. Сэтгэхүйн комеди драм төрлийн эл жүжгийн гол дүрд О.Энхтуул, бусад дүрд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг нар тоглоно.

Хүнлэг сайхан сэтгэл гээч хаанаас бий болдог юм бол. Сайхан сэтгэлийг бид хэн нэгнээс өвлөж авдаг уу, үлгэрлэн суралцдаг уу. Хүнтэй нь биш хөрөнгө мөнгөтэй нь, хүн сэтэлтэй нь биш хүсэмжит биетэй нь амьдрах болсон энэ цаг үед хүний сайхан сэтгэл ямар дүртэйг, түүнээс ямар чимээ гардгийг “Бүгд чамд хайртай” жүжгээс үзээрэй.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026
Ярилцлага Урлаг

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026
Ярилцлага Урлаг

О.Цагаанзам: Тууль бол тэнгэрийн философи

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.