Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Bravo»Монгол Улсад анхны 1GB хүртэлх хурдтай өрхийн интернэт багц худалдаанд гарлаа
Bravo

Монгол Улсад анхны 1GB хүртэлх хурдтай өрхийн интернэт багц худалдаанд гарлаа

Урлаг Урлаг30/09/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарт түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, “Мобинет” ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан Монголдоо анх удаа 1000Mbps буюу 1 Gbps хүртэлх хурдтай өрхийн интернэт багц худалдаанд гаргаж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийг шинэ шатанд ахиулж байна. Энэхүү багц нь өндөр хурдтай интернэтэд холбогдохыг хүссэн өрхүүдэд илүү үр ашигтай, хурдан, найдвартай шийдэл байх болно.

Технологи хурдтай хөгжиж буй цахим эринд, дэлхийтэй амжилттай хөл нийлүүлэн алхахын тулд өрхийн интернэт үйлчилгээний чанар, хурд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болжээ. Өнөөг хүртэл Монгол дахь өрхийн интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд дээд хурд нь 100Mbps хүртэлх багцууд санал болгож байснаас харахад 1000Mbps буюу 1 Gbps хүртэлх хурдтай багцыг хэрэглэгчид хүлээж байсан нь дамжиггүй юм.

Шинэ гарсан энэхүү багц нь:

  • Өндөр нягтралтай видеог шууд дамжуулах
  • Онлайн тоглоом тоглоход ямар нэгэн тасалдал, гацалт сааталгүй байх
  • Багтаамж ихтэй файлуудыг богино хугацаанд татах болон upload хийх
  • Үр дүнтэй алсын зайнаас ажиллах нөхцөлөөр хангах зэрэг олон давуу талуудыг санал болгож байна.

Монголын интернэт хэрэглэгчид дэлхийн жишигт хүрсэн хурдтай интернэтэд холбогдсоноор интернетэд суурилсан бизнесүүд, технологийн шийдлүүдийн ашиглалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах юм. Хувийн болон өрхийн түвшинд ч хүмүүс илүү хурдтай, найдвартай интернэтэд холбогдсоноор цахим үйлчилгээ, боловсрол, соёл, энтертайнмент зэрэг салбаруудад хүртээмжтэй, чанартай үйлчилгээг авах боломж нэмэгдэж байна.

Анхны 1 Gbps хүртэлх хурдтай багцыг нэвтрүүлж буй энэ алхам нь Монголын харилцаа холбооны салбарын хувьд том дэвшил бөгөөд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг илүү сайн хангаж, дижитал шилжилтийг хурдасгахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү шинэ багцын үнэ тариф, нэмэлт үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харилцаа холбооны компанийн албан ёсны вэбсайтаас болон салбаруудын мэдээллээс авах боломжтой. www.mobinet.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Bravo Урлаг

“Нарны хүүхдүүд” олон улсын наамдын шилдгээр шалгарчээ

09/11/2026
Bravo Урлаг

Монголын бяцхан хийлчид олон улсын уралдааны гранпри шагнал хүртлээ

05/11/2026
Bravo Урлаг

“Молор” хамтлагийн бүжигчид олон улсын уралдаанаас хамтлаг, гоцлол төрлөөр шагнал хүртлээ

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026

“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ой тохиож байна

13/11/2026

“Харандаа хад” байгалийн ховор тогтцын нэг

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.