Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»ХҮҮХЭД БУРУУГҮЙ
Дуу хөгжим

ХҮҮХЭД БУРУУГҮЙ

Урлаг Урлаг21/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
huuhedburuugui9515765012013-12-21-12-41[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алтан наран бүхнийг гэрэлтүүлдэг байхад
Амьдрал чи юунд алаг үрсийг ялгана вэ
Хүүхдийн царайнд гэгээ татаж
Жаргал гэрэлтэхийг бид хүснэ
Аав ээжийн хайраар хүүхэд дутаж болохгүй
Ариун цагаан сэтгэлд нь буртаг тусах учиргүй
Алаг үрсээ бид л хайрлахгүй юм бол
Алтан дэлхийд тэднийг хэн хайрлах юм бэ
Дх:Хүүхдүүдээ хайрлацгаая хүмүүс ээ
ойлгоцгооё бүгдээрээ
Хүүхдүүдэд минь ямар ч буруу байхгүй
ямар буруу байхав дээ
Өнчин нулимс хүүхдийн нүдэнд бүү үзэгд
Өвчин шаналан тэднийг минь бүү шаналга
Чамд учирсан зовлон жаргалыг
Хамтдаа туулахыг би хүснэ
Төр түмний хайраар хүүхэд дутаж болохгүй
Төгөлдөр их заяанд нь тортог тусах учиргүй
Үр хүүхдээ бид л хайрлахгүй юм бол
Өргөн дэлхийд тэднийг хэн хайрлах юм бэ
Дх:Хүүхдүүдээ хайрлацгаая хүмүүс ээ
ойлгоцгооё бүгдээрээ
Хүүхдүүдэд минь ямар ч буруу байхгүй
ямар буруу байхав дээ
Хацрыг минь дагаж нулимс урсаж байна
Харцанд минь гунигийн манан хурж байна
Хорвоод хүн болж мэндэлсэн нь бидний буруу юу
Хоосон баяны ялгаанд амьдрах нь бидний заяа юу
Хүүхэд бидэнд буруу байхгүй
Хүүхэд бидэнд буруу байхгүй
Алив ээж ааваа хэлээд аль
Хүүхэд бидэнд буруу байна уу
Дх:Хүүхдүүдээ хайрлацгаая хүмүүс ээ
ойлгоцгооё бүгдээрээ
Хүүхдүүдэд минь ямар ч буруу байхгүй
ямар буруу байхав дээ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жонгүг “YouTube Music”-т шинэ дээд амжилт тогтоолоо

22/09/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхдүүд хэлний мэдлэгээ дуу хөгжмөөр илэрхийллээ

22/09/2026
Дуу хөгжим Урлаг

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чаннинг Татум нууц инстаграм хаягтай гэх цуурхлыг няцаав

22/09/2026

Лили Рэйнхарт талийгаач Бриттани Мерфигийн “Uptown Girls” киноны алдарт даашинзыг дахин өмсөж, хүндэтгэл үзүүлжээ

22/09/2026

Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв

22/09/2026

Жонгүг “YouTube Music”-т шинэ дээд амжилт тогтоолоо

22/09/2026

“Resident Evil” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ бокс оффисыг тэргүүлжээ

22/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.