Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Тансаг наадам гэж нэрлэгдсэн “Next Stop” тун удахгүй
Нийгэм

Тансаг наадам гэж нэрлэгдсэн “Next Stop” тун удахгүй

Урлаг Урлаг21/12/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
next7880951952013-12-21-16-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан”  хамтран Монгол Улсын өнөөгийн  нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

   1992 оны анхны “Next Stop” наадмын  нийгэм улс төрийн салбарын  “Оны залуу”-аар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Эдийн засаг бизнесийн”-ийн салбарын “Оны залуу”–аар одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас төрөн гарсан 26 залуу удирдагчийг өнөөдөр эргээд харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Сайд 15, УИХ-ын гишүүн 18, Монгол банкны Ерөнхийлөгч 2, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд төрөн гарсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт юм.

   Монголын нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах энэхүү ёслол өнгөрсөн онд 20 жилийн ойгоо “Сүү өргөж амьдаръя” уриан дор архигүйгээр тэмдэглэн тэр дундаа залуусыгаа уриалан дуудсан нь олон хүний талархлыг хүлээж байсан. Тэгвэл энэ жилийн “Next Stop”  харшийн наадмын онцлог нь өнөөдөр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй, нийгэмд оруулах хувь нэмрээрээ манлайлж буй эрхмүүдийн саналыг нэгтгэн нэр дэвшигчдээ тодруулж буйгаараа онцлог юм байна.

   “Next Stop 2013” наадмын “Оны залуу” тодруулах шалгаруулалтыг 30 хувь нь олон нийтийн буюу сошиал ертөнцөөр санал авах байдлаар, 30 хувь нь “Залуу удирдагч сан”, 30 хувь нь салбар салбарын шилдэг эрхмүүдийн санал, 10 хувь нь МЗХ-ны Удирдах Зөвлөлийн саналаар нэгтгэн тодруулах юм. “Next Stop” харшийн наадам 12-р сарын 29-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, яамдын сайдууд, агентлагийн дарга нар болон, эдийн засаг бизнесийн томоохон төлөөллүүд гэр бүлийн хамт оролцох юм байна.

   Дашрамд дурьдахад өнгөрсөн жилийн “Next Stop” наадмын Нийгэм  улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан юм. “Оны залуу”-д нэр дэшиж буй залуучуудыг http://www.myf.mn/myf/vote сайтнаас үзэж болох юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.