Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэйгээр гарна
Кино

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэйгээр гарна

Урлаг Урлаг21/10/2024Шинэчлэгдсэн:21/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлгэцийн анхны уран бүтээлээрээ “тавилан” Амараа гэгдэж, удалгүй “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”-ийн Амараа “болж”, тэндээсээ Холливуудад хөл тавьсан Монголын анхны жүжигчин гэдгээ “Холливууд” Амараа хочоороо баталж, өдгөө найруулагч Б.Амарсайхан хэмээн дуудуулж буй түүнийг үзэгчид андахгүй мэднэ.

“Тавилан”, “Удирдагч”, “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Mongolian connection”, “Under the turquoise sky”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар”, “Монгол”, “Орлон тоглогч” гээд түүний тоглосон, найруулсан уран бүтээлүүд бүгд л үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Б.Амарсайхан сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд л “Хохирогч” олон ангит киногоороо уржнан хавар үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” бол намар нь “Эргэж ирэхгүй намар”-аараа “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон. Харин ноднин “Монгол” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэж, энэ жил “Орлон тоглогч” олон ангит киног олны хүртээл болгосон. Тэгвэл тэрбээр шинэ уран бүтээлд ажиллаж буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний ирэх 2025 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж буй шинэ уран бүтээлийнх нь нэрийг “Шалз” гэх бөгөөд зураг авалт нь ид үргэлжилж буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026
Кино Урлаг

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026

Отгонтэнгэрийг зориход 3000 жилийн түүх угтана

06/08/2026

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.