Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Гарч ирсэн хуурч Б.Энх-Амгалан
Дотоод мэдээ

Гарч ирсэн хуурч Б.Энх-Амгалан

Урлаг Урлаг23/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гарамгай хөгжимчдийн хэмээн тодотгож явуулдаг, шилдэг үндэсний, сонгодог уран бүтээлчид, өсвөрийн хөгжимчдийн нэгдсэн “Virtuoso Gala Concert-2024” тоглолт энэ сарын 31-нд Улсын филармонид болно. Зохион байгуулагч нь “Виртүс” академи.

21 дэх жилдээ үзэгчдэд хүргэх гэж буй уг тоглолтод улиран одох дөхөж буй онд эх орондоо болон олон улсын тайзнаа амжилт гаргасан 17 уран бүтээлчийг сонгон урьжээ. Тэдгээрээс энэхүү тоглолтод хоёр дахь удаагаа залагдсан морин хуурч Б.Энх-Амгаланг онцлон танилцуулъя.

Тэрбээр түрүү жил Консерваторийг морин хуурч мэргэжлээр төгссөн бөгөөд эдүгээ Морин хуурын чуулгын хөгжимчин юм. Манай улсад энэ оны зун болсон Морин хуурын олон улсын VII наадмын хүрээнд явуулсан Мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаанд тэргүүлсэн амжилтаар нь уг нэгдсэн тоглолтод урьсан байна. Залуу хуурч сүүлийн жилүүдэд гадаадын нэр хүндтэй олон тайзнаа Монголын хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан бүтээлүүдийг эгшиглүүлжээ.

Морин хуурын өлгий Монголоос морин хуурч олон төрдөг. Мэргэжлийнхэн цөөнгүй. Тэр дундаа гарамгай нь хуруу дарам ховор. Хөгжим судлаачид ер нь морин хуурчдын тухай, цойлж, товойсон зарим нэгийнх нь тухай амттай сайхан яриа өрнүүлсээр байдаг. Тэр яриан дундаас “Тулхтай, хариуцлагатай, амбицтай нь морин хуурыг үнэнхүү эзэмшдэг дээ” гэсэн өгүүлбэр чих дэлсэж байсан удаатай. Үүнийг залуу морин хуурч Б.Энх-Амгаланд хаяглаж болохоор мэт.

Мөн одоогоос хоёр жилийн өмнө УДБЭТ-ын хамт олон Ж.Вердийн “Макбет” дуурийг тайзнаа анхлан тавих үеэр Ардын жүжигчин А.Долгор “Шинэ бүтээлээр уран бүтээлч төрөх, гарч ирэх гэдэг ойлголт байдаг. Энэ удаа “Макбет” дууриар Макбет жанжны дүрийг бүтээсэн дуурийн гоцлооч, баритон Л.Бүүвэйбаатар гарч ирлээ” гэж хэлж байсан юм.

Үүнчлэн өнгөрсөн зун Өмнөговь аймагт болсон Морин хуурчдын олон улсын VII уралдаанаар морин хуурч Б.Энх-Амгалан гарч ирсэн билээ. Тэрбээр “Virtuoso Gala Concert-2024”-т хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаярын “Glissando and Spiccato” бүтээлийг тоглож, үзэгчдийн сэтгэл, оюуныг хөглөх болно.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

“Хурмаст тэнгэр” тоглолтын тухай өгүүлэх нь

02/02/2026
Театр Урлаг

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026
Ярилцлага Урлаг

Язгуур өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулагч “EthnoVoc”

29/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.